Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Улсын цолны төлөө барилдах аймаг, цэргийн цолтнууд DNN.mn

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн дөрвийн даваа өндөрлөлөө.

Тавын даваанд дөрвөн аварга буюу даян аварга Н.Батсуурь, улсын аварга П.Бүрэнтөгс, Г.Эрхэмбаяр, О.Хангай тэргүүтэй бөхчүүд барилдана.

Мөн Тавын даваанд 17 аймаг, цэргийн цолтон улсын цолны төлөө барилдана. Тухайлбал,

  1. Хөвсгөл аймгийн харьяат аймгийн арслан П.Хүрэлбаатар
  2. Баянхонгор аймгийн харьяат цэргийн арслан Г.Жамбалдорж
  3. Сэлэнгэ аймгийн харьяат аймгийн арслан Д.Төрболд
  4.  Хэнтий аймгийн харьяат аймгийн арслан Д.Аззаяа
  5. Говь-Алтай аймгийн харьяат аймгийн арслан Т.Сайханжаргал
  6. Увс аймгийн харьяат аймгийн арслан Л.Энхсаруул
  7. Ховд аймгийн харьяат аймгийн арслан Ц.Адъяа
  8. Ховд аймгийн харьяат аймгийн арслан Г.Хишигбат
  9. Ховд аймгийн харьяат аймгийн арслан Ц.Төмөрцоож
  10.  Өмнөговь аймгийн харьяат аймгийн арслан М.Буяндэлгэр
  11. Булган аймгийн харьяат аймгийн арслан М.Эрхэмбаяр
Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Шөвгөрсөн 32 бөхөөс допингийн шинжилгээ авна DNN.mn

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын допингийн шинжилгээг хэрхэн авах талаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө.

Тус байгууллагаас “Үндэсний их баяр наадмын хуулиар олгосон үүргийнхээ хүрээнд Монголын үндэсний допингийн байгууллага баяр наадмаар барилдаж байгаа үндэсний бөхийн шөвгийн 32 бөхөөс, сурын харвааны 16 тамирчнаас допингийн шинжилгээ авдаг. Допингийн эсрэг олон улсын конвенцийн дагуу энэ бүх процесс явагдана.

Дөрвийн даваа даваад, тавын даваанд өвдөг шороодсон бөхчүүдээс ч шинжилгээ авна. Өнөөдөр 30 хяналтын ажилтан ажиллаж байна. Шээс хольдог гэх хардлага олон нийтийн дунд байдаг. Ямар ч тийм боломжгүй” гэв

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Уяач нь унаж түрүүлүүлсэн хээр азаргыг түрүү моринд тооцож, бай шагналыг олголоо DNN.mn

Дорнод аймаг байгуулагдсаны түүхт 93 жилийн ойн баяр наадмын азарганы уралдаанд Матад сумын уяач Г.Заанхүүгийн хээр азарганы унаач хүүхэд замдаа унасан. Улмаар уяач Г.Заанхүү өөрөө унаж, түрүүлсэн юм.

Унаач биш уяач нь морио унан түрүүлүүлсэн тул түрүү морьд тооцох эсэхийг Дорнод аймгийн Хурдан морины комисс хэлэлцэн шийдэхээр болсон.

Тэгвэл Хурдан морины комисс шийдвэрээ гаргаж, Г.Заанхүүгийн хээр азаргыг түрүүлсэнд тооцсон байна. Үүгээр түрүү морины бай шагналыг өнөөдөр гардуулжээ.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Гурвын даваанд улсын цолтой 61 бөх зодоглоно DNN.mn

Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны гурвын даваа эхлэх гэж байна.

Гурвын даваанд улсын цолтой 61 бөх барилдана. Энэ жилийн наадамд нийт 98 улсын цолтой бөх барилдсан бөгөөд нэг, хоёрын даваанд 37 нь бөх өвдөг шорооджээ. Тодруулбал, улсын арслан цолтой гурав, заан цолтой гурав, харцага цолтой зургаа, начин цолтой 25 бөх өвдөг шороодсон юм.

Categories
мэдээ нийгэм

Улсын арслан Р.Пүрэвдагва хоёрын даваанд уналаа DNN.mn

Үндэсний бөхийн барилдааны хоёрын даваа үргэлжилж байна.

Энэ даваанд аваргууд бүгд давсан бол арслангуудаас Х.Мөнхбаатар Баянхонгор аймгийн Бууцагаан сумын бөх, аймгийн начин Х.Балжиннямд, улсын арслан Р.Пүрэвдагва Увсын аймгийн Түргэн сумын харьяат аймгийн начин Г.Цоггэрэлд, саяхан заан цолны үнэмлэхээ гардаж авсан С.Сүхбат Төв аймгийн Эрдэнэсант сумын бөх, аймгийн харцага Б.Ганзолбоод тус тус уналаа.

Categories
мэдээ нийгэм

Хийлдэг завь хэрэглэхдээ аврах хантааз болон хамгаалах хэрэглэгдэхүүнийг бүрэн өмсөхийг анхаарууллаа DNN.mn

Баяр наадмын өдрүүдэд буюу долдугаар сарын 11-нд Хөвсгөл, Архангай, 12-нд Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар усархаг бороо орохыг холбогдох байгууллагаас анхааруулсан

Эдгээр өдрүүдэд үер, усны аюулаас сэрэмжлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

 

Хэт халсан өдрүүдэд гол усанд бага насны хүүхдийг оруулахгүй байх, хараа хяналтгүй орхихгүй байх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гүн, урсцын ширүүнийг мэдэхгүй гол усанд орохгүй байх, түүнчлэн хийлдэг завь, гудас, тоглоомыг хэрэглэхдээ өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангах үүднээс аврах хантааз бусад шаардлагатай хамгаалах хэрэглэгдэхүүнийг бүрэн өмсөж хэрэглэхийг сэрэмжлүүлж байна.

 

Мөн гол, мөрнүүд олон жилийн дунджийг давж богино хугацаанд үерлэх эрсдэлтэй байх тул үерийн аюултай бүсэд нутаглаж, оршин сууж байгаа иргэд, малчдыг сэрэмжтэй байж цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авахыг анхааруулъя гэв.

Categories
мэдээ нийгэм

Азарганы уралдаанд аман хүзүүдсэн У.Тодбаярын хээр азарганы нас хүрээгүй тул хасагджээ DNN.mn

Азарганы уралдаанд аманд хүзүүдсэн Архангай аймгийн Их Тамир сумын уяач Уясахын Тодбаярын хээр азарганы нас хүрээгүй тул уралдаанаас хасах шийдвэрийг Хурдан морины комиссоос гаргажээ.

Ингэснээр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын уяач Дугарсүрэнгийн Отгонлхагвын хүрэн азаргыг аманд хүзүүдсэнд тооцож айргийн зургаад хурдалсан Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат тод манлай уяач Төмөрбаатарын Ууганбаярын уулс хүрэн азарга айргийн тавд бичигдэхээр боллоо.

Азарганы уралдаанд

Булган аймгийн Гурванбулаг сумын уяач Сэрээнэнгийн Гал-Эрдэнэ нандин хонгор азарга түрүү магнайд хурдаллаа.

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын уяач Дугарсүрэнгийн Отгонлхагвын хүрэн азарга,

Булган аймаг Гурванбулаг сумын уяач Хишигжаргалын Аминхишигийн хүрэн халзан азарга,

Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Чулуунбатын Батжаргалын зээрд азарга,

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын тод манлай уяач Төмөрбаатарын Ууганбаярын хүрэн азарга хурдалж, уясан эзэн, унасан хүүхэд, хурсан олноо баярлууллаа.

Categories
мэдээ цаг-үе

Үндэсний их баяр наадмын нээлтэд 1500 гаруй уран бүтээлч оролцжээ DNN.mn

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын хувьсгалын 103 жилийн ойн Үндэсний их баяр наадам Төв цэнгэлдэх хүрээлэнд Төрийн Есөн хөлт цагаан тугаа залснаар ёслол төгөлдөр эхэллээ.

Ардын хувьсгалын 103 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нээж, наадамчин олондоо хандаж хэлсэн үгэндээ Монгол наадам бол эцэг тэнгэр, эх дэлхий, эрдэнэт хүмүүний гурамсан их баяр, монгол төрийн ой санамж, монгол түмний эв нэгдэл, тусгаар тогтнолын бэлгэдэл, эртний түүхтэй, эвийн хүчтэй монголчууд бидний оюун санаа, оршин тогтнохуйн дархлаа билээ. Их эзэн Чингис хааны байгуулсан Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаа монголчууд бид төрт ёсны их шүтээн Есөн хөлт Цагаан тугаа мөнх хөх тэнгэртээ мандуулж, уяхан замбуу тивийн наранг уртын дуугаараа мялааж, хөрст алтан дэлхийг хуурын эгшгээрээ хөгжөөж, хүн ард, уул усаа баясган, дэлхийд хосгүй “Монгол наадам”-аа ийнхүү өнгө төгөлдөр, цог жавхлан төгс эхлүүлж байна. Мөнх хөх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай” хэмээгээд өв соёл, өвөг дээдэс, үүх түүхээрээ бахархан, “Үндэсний их баяр наадам”-аа тэмдэглэж буй наадамчин олон түмэндээ, манай сайхан оронд морилон саатаж буй эрхэм хүндэт зочиддоо Тулгар төр байгуулагдсаны түүхт 2233, Их Монгол Улс байгуулагдсаны түүхт 813, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлсэн юм.

Үндэсний их баяр наадмын нээлтийн арга хэмжээг Төв аймгийн “Монгол туургатан” театрын найруулагч Ц.Батнайрамдал ажиллаж, “Эх дэлхий, энх оршихуйн цадиг” агуулгын дор ”Монгол оршихуйн Итгэл Үнэмшил”-ийг байгаль эх, хүн төрөлхтний хүйн холбоо, шүтэн барилдлагаас эхлээд Монгол түмний гайхамшигт өв соёл, ахуй зан заншил, дэлхийд анхдагч археолиогийн олдворууд болон 21 аймгийн онцлог шинж чанарыг орчин үеийн дэвшилтэд технологитой хослуулан мюзикл маягаар дэглэж, мэргэжлийн урлагийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, 21 аймгийн өвлөн уламжлагч нарын хамтарсан 1500 гаруй уран бүтээлч оролцлоо гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Үндэсний бөхийн барилдааны нэгийн даваа эхэллээ DNN.mn

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаан эхэлж байна.

 

Энэ жилийн баяр наадмаар Дархан аварга Г.Өсөхбаяр, Даян аварга Н.Батсуурь, улсын аварга П.Бүрэнтөгс, Г.Эрхэмбаяр, О.Хангай тэргүүтэй улсын цолтой 98 бөх барилдахаар бүртгүүлсэн. Мөн аймаг цэргийн цолтой 261, сумын цолтой 112, цолгүй 41 бөх нийт 512 бөх барилдаж байна.

Өнөөдөр бөхийн барилдааны нэг, хоёрын даваа болно.

Categories
мэдээ

Дархан аварга Г.Өсөхбаяр, Даян аварга Н.Батсуурь тэргүүтэй 512 бөх зодоглохоор бүртгүүлжээ DNN.mn

Ардын хувьсгалын 103 жилийн ойн үндэсний их баяр наадмын бөхийн оноолт гарчээ.

Энэ жилийн баяр наадмаар Дархан аварга Г.Өсөхбаяр, Даян аварга Н.Батсуурь, улсын аварга П.Бүрэнтөгс, Г.Эрхэмбаяр, О.Хангай, улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ, Ц.Содномдорж, Д.Ганхуяг, Х.Мөнхбаатар, Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон, Р.Пүрэвдагва тэргүүтэй улсын цолтой 98 бөх барилдахаар бүртгүүлсэн байна. Тодруулбал дархан аварга нэг, даян аварга нэг, улсын аварга гурав, улсын арслан долоо, улсын гарди зургаа, улсын заан 14, улсын харцага 21, улсын начин 45 бөх зодоглож байна.

Мөн аймаг цэргийн цолтой 261, сумын цолтой 112, цолгүй 41 бөх барилдахаараар болжээ.

Том цолтой бөхчүүдээс улсын аварга С.Мөнхбат энэ жилийн наадмаар зодоглохгүй гэдгээ зарласан. Мөн допингийн асуудлаар улсын арслан Э.Оюунболд, улсын гарди М.Бадарч нар барилдсангүй.

Саяхан барилдах эрх нь сэргэсэн улсын харцага Т.Бэгзсүрэн, Ц.Мөнхбаяр болон аймгийн арслан Б.Өсөхбаяр нар барилдахаар бүртгүүлсэн байна.