Categories
мэдээ нийгэм

Холимог тулаанч Б.Алтанчимэг Азийн аваргаас хүрэл медаль хүртжээ DNN.mn

Камбож улсын нийслэл Пномпень хотноо долоодугаар сарын 11-13-ны өдрүүдэд Холимог тулааны насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж байна.

Тус тэмцээний -60 кг-ын жинд Монгол Улсын тамирчин Б.Алтанчимэг өрсөлдөж, хүрэл медаль хүртжээ.

Сануулахад, Б.Алтанчимэг Холимог тулаанаар улсдаа аваргалж, Азийн тивийн болон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд оролцох эрхээ авсан. Гэвч тэмцээндээ явах зардалгүйн улмаас блокны үйлдвэрт ажиллаж байсан билээ. Улмаар түүнд иргэн Б.Цэцэг долоон сая төгрөг хандивлаж байв.

Categories
мэдээ цаг-үе

Эрлийз морьдын дээд насны уралдаанд алдарт уяач С.Баярсайханы бор морь түрүүллээ DNN.mn

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Уяачдын баярт зориулсан эрлийз буюу сонгомол дээд насны морьдын уралдаанд 79 хурдан хүлэг шандас сорин хурдаллаа.

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Монгол Улсын алдарт уяач С.Баярсайханы бор морь түрүү магнайд хурдалсан бол Төв аймгийн Алтанбулаг сумын уяач Г.Ганбаярын халтар морь аман хүзүүджээ.

Categories
мэдээ цаг-үе

Эрүүл мэндийн байгууллагууд хариуцлагатай жижүүр томилон ажиллуулж байна DNN.mn

Энэ сарын 16-ныг хүртэл Өрхийн эрүүл мэндийн төвүүд 10.00-15.00 цагийн хооронд иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлнэ.

Мөн энэ сарын 17-ны өдрийн 09:00 цаг хүртэлх хугацаанд эрүүл мэндийн байгууллага бүр хариуцлагатай жижүүр томилон ажиллуулахаар болжээ.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Энэ жилийн Төрийн наадмын шандаст хурдан хүлгүүд DNN.mn

Тулгар төрийн 2233, Их Монгол Улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морьдын уралдаанд түрүүлж, айрагдсан шандаст хурдан хүлгүүдийг танилцуулж байна.

Азарга

Үндэсний их баяр наадмын азарганы уралдаанд 196 хурдан буян бүртгүүлж, хэмжилт, шүдэлгээн дээр 58 азарга хасагдаж, 134 азарга уралдсанаас:

– Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул Сэрээнэнгийн Гал-Эрдэнийн Нандин хонгор азарга / Уралдаанч Б. Энх-Очир/  түрүүлж,

– Архангай аймгийн Ихтамир сумын уугуул Уясахын Тодбаярын хээр азарга / Уралдаанч Б. Намчин/,

– Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын уугуул Дугарсүрэнгийн Отгонлхагвын хүрэн азарга / Уралдаанч Г. Хаш-Эрдэнэ/

– Айргийн дөрөвт Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул Хишигжаргалын Аминхишигийн халзан азарга /Уралдаанч Ц. Болд- Эрдэнэ/

– Айргийн тавд Орхон аймгийн Баян-Өндөр сумын уугуул Чулуунбатын Батжаргалын Зээрэн зээрд азарга / Уралдаанч Н. Билэгтсайхан/ тус тус айрагдлаа.

Их нас 

Үндэсний их баяр наадмын их насны морьдын уралдаанд 221 морь бүртгүүлснээс хэмжилт, шүдэдгээгээр 26 морь хасагдаж 195 морь уралдаж,

– Ховд аймгийн Чандмань сумын уугуул, Монгол Улсын Манлай уяач Батчулууны Ерөөлтийн халтар түрүүлж /Уралдаанч А. Бадар-Ууган/,

– Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул, Монгол Улсын Алдарт уяач Гантөмөрийн Чинзоригийн Дөлгөөн халтар аман хүзүүдэж, /Уралдаанч С. Эрдэнэбилэг/,

– Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул, “Шунхлай” группийн ерөнхийлөгч Пүрэвийн Батсайханы халиун айргийн гуравт /Уралдаанч Ц. Түвшинсайхан/

– Архангай аймгийн Хотонт сумын уугуул, Тод манлай уяач Дуламсүрэнгийн Лхагвасүрэнгийн Урагшаа халзан айргийн дөрөвт / Уралдаанч Г. Мөнхзориг/

– Улаанбаатар хот, Налайх дүүргийн харьяат Цогнойжамцын Даваагийн хээр айрагдлаа. / Уралдаанч Э. Отгонбаяр/

Соёолон

Үндэсний их баяр наадмын соёолонгийн уралдаанд 217 хүлэг бүртгүүлсэн ч хэмжилт, шүдэлгээн дээр 64 нь хасагдаж, 153 хурдан соёолон уралдсанаас,

– Түрүү магнайд Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат Хишиг-Очирын Бөхбатын хүрэн соёолон / Уралдаанч М. Адиста/

– Аман хүзүүнд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харьяат Лхагвадоржийн Анхбаатарын хул,/ Уралдаанч А. Тэмүүлэн/

– Гуравт Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат, “Шунхлай групп”-ын Ерөнхийлөгч Пүрэвийн Батсайханы халзан соёолон / Уралдаанч Ц. Түвшинсайхан/

– Дөрөвт Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат Намсрайжавын Зоригтын загал, / Уралдаанч Б. Отгобаяр/

– Айргийн тавд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харьяат Уртнасангийн Тамирын халтар соёолон / Уралдаанч Б. Пүрэвдаваа/

Хязаалан 

Үндэсний их баяр наадмын хязаалангийн уралдаанд 256 хүлэг бүртгүүлсэн ч хэмжилт, шүдэлгээн дээр 104 нь хасагдаж, 152 хурдан хязаалан уралдаж,

– Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уяач Батсуурийн Чинзоригийн хээр үрээ түрүүлж /Уралдаанч С.Жансэрэг/,

– Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул Хишигжаргалын Энхжингийн хээр үрээ аман хүзүүдэж /Уралдаанч Б.Галбаяр/,

– Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уугуул Бямбажавын Баярмагнайн бор үрээ /Уралдаанч О.Цэнгүүн/

– Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат Бэгзсүрэнгийн Гантулгын хээр үрээ /Б.Батхүү/

– Хэнтий аймгийн Норовлин сумын харьяат Нямноровын Мөнхийн бор халзан үрээ /Т.Баяртүвшин/ тус тус түрүүлж, айрагдлаа.

Шүдлэн

Үндэсний их баяр наадмын шүдлэн насны хурдан морины уралдаанд 254 үрээ бүртгүүлснээс хэмжилт, шүдэлгээн дээр 113 морь хасагдаж, 141 шүдлэн гарааны зурхай руу хөдөлсөн.

– Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат Цэрэндэндэвийн Дагвасүрэнгийн хул үрээ тод магнай, торгон жолоо өргөсөн /Уралдаанч О. Цэнгүүн/,

– Аман хүзүүнд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын харьяат Гончигжавын Мөнхсайханы хурдан хар үрээ / Уралдаанч А. Ууганбаатар/,

– Айргийн гуравт Сүхбаатар аймгийн Онгон сумын уугуул Төмөрхуягийн Баярхүүгийн хурдан хээр үрээ / Уралдаанч Б. Пүрэвдаваа/,

– Айргийн дөрөвт Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, Аймгийн алдарт уяач Чойжилын Батжаргалын хонгор халзан үрээ / Уралдаанч Ч. Одбаяр/,

– Айргийн тавд Увс аймгийн Зүүнхангай сумын уугуул Цагааны Зулхүүгийн зээрд үрээ / Уралдаанч Ө. Бат-Ирээдүй/ тус тус түрүүлж, айрагдав.

Даага

Үндэсний их баяр наадмын дааганы уралдаанд 228 даага бүртгүүлсэн ч хэмжилт шүдэлгээгээр 28 даага хасагдаж 200 даага шандас сорив.

– Түрүү магнайд Төв аймгийн Бүрэн сумын уугуул, Монгол Улсын Манлай Уяач Хүрэлбаатарын Улам-Өрнөхийн хээр даага /Уралдаанч Ц.Ивээлт/,

– Аман хүзүүнд Сэлэнгэ аймгйин Ерөө сумын уугуул Багадаваагийн Одсүрэнгийн хээр даага / Уралдаанч Я.Санчирболд/,

– Айргийн гуравт Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын харьяат Жанцангийн Намнанпэлжирийн хээр даага /Уралдаанч И. Бат-Ирээдүй/,

– Айргийн дөрөвт, Баянхонгор аймгийн Баянлиг сумын харьяат Ганбатын Гантулгын халтар даага, / Уралдаанч О. Цэнгүүн/,

– Айргийн тавд Хөвсгөл аймгийн уугуул Эрдэнэбатын Түмэн-Одын бор даага хурдаллаа. / Уралдаанч Г.Хаш-Эрдэнэ/

Categories
мэдээ цаг-үе

Г.Дармаажанцан хамгийн залуу начнаар тодорч, дааганы эзэн боллоо DNN.mn

Үндэсний их баяр наадмаар зургаан улсын начин төрсөн. Монголын залуучуудын холбооноос тухайн жилд төрсөн хамгийн залуу улсын начинд даага өгдөг уламжлалтай. Хамгийн анх 1994 онд 20 насандаа улсын начин цолын босго давсан Д.Сумъяабазар хурдан удмын даагатай болж байв.

Тэгвэл энэ жилийн дааганы эзэн 24 насандаа улсын начин болж буй Ховд аймгийн Дөргөн сумын харьяат, “Алдар” спорт хорооны бөх Г.Дармаажанцан боллоо.

Харин өнгөрсөн жил улсын начин Л.Отгонбаатар 30 насандаа дааганы эзэн болж байв.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: 2024 оны Үндэсний их баяр наадам DNN.mn

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадам өргөн дэлгэр болж өндөрлөлөө.

Энэ жилийн наадмын нээлтийн тоглолтын ерөнхий найруулагчаар Төв аймгийн “Монгол туургатан” театрын найруулагч Ц.Батнайрамдал ажилласан юм.

Нээлтийн үеэр археологийн олдворуудаас үнэтэй өв соёлууд илрэн гарч ирж байгааг орчин үеийн урлагийн хэлбэрт оруулж, мюзикл байдлаар харуулсан.

Наадмын нээлт, хаалтын үйл ажиллагаа “Эх дэлхий, энх оршихуйн цадиг” нэртэй байв. Түүнчлэн Үндэсний их баяр наадмын нээлтийн тоглолтыг долдугаар сарын 11-ний 22:00 цагт дахин нэг удаа толилуулснаараа онцлог байлаа.

БӨХИЙН БАРИЛДААН


Хүчит бөхийн барилдаанд улс, аймаг, цэргийн цолтой 512 бөх барилдлаа. Энэ жилийн барилдаанд саяхан хөдөлмөрийн баатар цол хүртсэн дархан аварга Г.Өсөхбаяр болон даян аварга Н.Батсуурь, улсын аварга П.Бүрэнтөгс, Г.Эрхэмбаяр, О.Хангай нарын таван аварга гурвын даваанд цолоо дуудуулснаараа онцлог байв.

Хоёрын даваанд улсын арслан Р.Пүрэвдагва Увс аймгийн Түргэн сумын харьяат аймгийн начин Г.Цоггэрэлд өвдөг шороодсон. Харин дөрвийн даваанд улсын арслан Ц.Содномдорж аймгийн арслан М.Эрхэмбаяр нарын барилдаан хоёр цаг үргэлжилсний эцэст хөлийн цэцийн шийдвэрээр М.Эрхэмбаяр давсан юм.

Мөн улсын заан Б.Пүрэвсайхан тавын даваанд аймгийн арслан М.Буяндэлгэрийг өвдөг шороодуулсан боловч бэртэл авсан харамсалтай үйл явдал боллоо. Түүнийг зургаагийн даваанд даян аварга Н.Батсуурь амлан авсан боловч бэртлийн улмаас барилдсангүй.

Увс, Сэлэнгийн бөхчүүд үзүүр, түрүү булаалдахаар есийн даваанд үлдэв

Есийн даваанд даян аварга Н.Батсуурь улсын арслан Б.Орхонбаяртай 57 минут барилдав. Ийнхүү Монгол орны баруун хязгаар Увсын цэнхэр нутгаас Үндэсний бөхийн ноён оргил ДАРХАН АВАРГА цолтон төрж байна.

Түүнчлэн Ерөнхийлөгчийн зарлигаар улсын баяр наадмын бөхийн барилдаанд ес даван түрүүлсэн Увс аймгийн Ховд сумын харьяат, “Увс нуур” дэвжээ, “Сүлд” спорт хороо, Хемон Констракшн ХХК-ийн бөх, даян аварга Н.Батсуурьт Монгол Улсын дархан аварга цол хүртээсэн юм.

Улсын начин:

  • Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын харьяат, “Таван хан” дэвжээ, “Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 013 дугаар анги, Баатар дулаан хан ХХК-ийн бөх аймгийн арслан Д.Төрболд,
  • Архангай аймгийн Хотонт сумын харьяат, “Бөх Билэгт” дэвжээ, “Сүлд” спорт хороо, Хатант Интернэшнл ХХК, УСУГ-ын бөх аймгийн арслан Э.Мөнхжаргал,
  • Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат, “Их Монголын Хүчтэн” дэвжээ, “Алдар” спорт хороо, Нутгийн буян групп, Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн бөх аймгийн арслан Т.Довчинсэмбээ,
  •  Ховд аймгийн Дөргөн сумын харьяат, “Ховд” дэвжээ, “Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 034 дүгээр анги, Бүрэн минж транс ХХК, УСУГ-ын бөх аймгийн арслан Г.Дармаажанцан,
  • Увс аймгийн Ховд сумын харьяат, “Увс нуур” бөхийн дэвжээ, “Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 189 дүгээр анги, Алсын жим ХХК, Алтаргана Констракшн ХХК-ийн бөх аймгийн арслан Л.Энхсаруул,
  • Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, “Завхан” дэмжээ, “Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 014 дүгээр анги, Кивико Интернэт ХХК-ийн бөх аймгийн арслан М.Амарсанаа нар улсын начин цолтон боллоо.

Улсын харцага:

  • Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын харьяат, “Хантайшир” дэвжээ, “Сүлд” спорт хороо, Юү Би Ойл ХХК-ийн бөх аймгийн арслан Т.Сайханжаргал
  • Төв аймгийн Баянчандмань сумын харьяат “Дүнжингарав” дэвжээ, “Сүлд” спорт хороо, Урьхан ХХК, Мэжик Транс ХХК-ийн бөх улсын начин Э.Ууганбаяр улсын харцага цолын болзол хангасан.

Улсын заан:

  • Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, “Дүнжингарав” дэвжээ, “Сүлд” спорт хороо, Заамар Өгөөмөр Хайрхан ХХК, Дорнын Өртөө ХХК, Нэгдсэн клуб, ШШГЕГ-ын 427 дугаар ангийн бөх улсын начин Д.Хүдэрбулга улсын заан цолын болзол хангав.

Улсын дархан аварга:

  • Увс аймгийн Ховд сумын харьяат, “Увс нуур” дэвжээ, “Сүлд” спорт хороо, Хемон Констракшн ХХК-ийн бөх даян аварга Н.Батсуурь

ХУРДАН МОРЬ

Нас насны морьдын уралдсан дарааллаар айргийн таван морийг танилцуулж байна.

Төрийн наадамдаа шандас сорин уралдахаар бүртгүүлсэн морьдын сэрвээний өндрийн хэмжээг зааж, хэмжилтийн явцыг шууд дамжуулан хүргэв.

ХЯЗААЛАН:

  • Түрүү магнай: Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уяач Батсуурийн Чинзоригийн хурдан хээр үрээ,
  • Аман хүзүү: Булган аймгийн Гурванбулаг сумын уяач Хишигжаргалын Энхжингийн хээр үрээ,
  • Айргийн гурав: Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уяач Бямбажавын Баярмагнайн бор үрээ,
  • Айргийн дөрөв: Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын уяач Бэгзсүрэнгийн Гантулгын хээр үрээ,
  • Айргийн тав:  Хэнтий аймгийн Норовлон сумын уяач Нямноровын Мөнхийн бор халзан үрээ хурдлав.

ШҮДЛЭН:

  • Түрүү магнай: Өвөрхангай аймгийн Хархорин сумын уяач Ц.Дагвасүрэнгийн хурдан хул үрээ,
  • Аман хүзүү: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын уяач Г.Мөнхсайханы хурдан хар үрээ,
  • Айргийн гурав: Сүхбаатар аймгийн Онгон сумын уяач Т.Баярхүүгийн хурдан хээр үрээ,
  • Айргийн дөрөв: Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уяач Ч.Батжаргалын хонгор халзан үрээ,
  • Айргийн тав: Увс аймгийн Зүүнхангай сумын уяач Ц.Зулхүүгийн зээрд үрээ хурдалж уясан эзэн, унаач хүүхдээ баярлууллаа.

АЗАРГА:

Азарганы уралдаанд аманд хүзүүдсэн Архангай аймгийн Их Тамир сумын уяач Уясахын Тодбаярын хээр азарганы нас хүрээгүй тул уралдаанаас хасах шийдвэрийг Хурдан морины комиссоос гаргасан.

Ингэснээр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын уяач Дугарсүрэнгийн Отгонлхагвын хүрэн азаргыг аманд хүзүүдсэнд тооцож, айргийн зургаад хурдалсан Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат тод манлай уяач Төмөрбаатарын Ууганбаярын уулс хүрэн азарга айргийн тавд бичигдэхээр болов.

  • Түрүү магнай: Булган аймгийн Гурванбулаг сумын уяач Сэрээнэнгийн Гал-Эрдэнэ нандин хонгор азарга,
  • Аман хүзүү: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын уяач Дугарсүрэнгийн Отгонлхагвын хүрэн азарга,
  • Айргийн гурав: Булган аймаг Гурванбулаг сумын уяач Хишигжаргалын Аминхишигийн хүрэн халзан азарга,
  • Айргийн дөрөв: Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Чулуунбатын Батжаргалын зээрд азарга,
  • Айргийн тав: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын тод манлай уяач Төмөрбаатарын Ууганбаярын хүрэн азарга хурдалсан юм.

ИХ НАС:

  • Түрүү магнай: Ховд аймгийн Чандмань сумын манлай уяач Батчулууны Ерөөлтийн халтар морь,
  • Аман хүзүү: Говь Алтай аймгийн Халиун сумын уяач Ганзоригийн Чинзоригийн дөлгөөн халтар морь,
  • Айргийн гурав: Өвөрхангай аймгийн Хужирт сумын уяач Пүрэвийн Батсайханы сартай халиун морь,
  • Айргийн дөрөв: Архангай аймгийн Хотонт сумын тод манлай уяач Дуламсүрэнгийн Лхагвасүрэнгийн хул халзан морь,
  • Айргийн тав: Налайх дүүргийн уяач Ц.Даваагийн хээр морь хурдаллаа.

СОЁОЛОН:

  • Түрүү магнай: Булган аймгийн Сэлэнгэ сумын уяач Хишиг-Очирын Бөхбатын хүрэн үрээ,
  • Аман хүзүү: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын уяач Лхагвадоржийн Анхбаатарын хул үрээ,
  • Айргийн гурав: Өвөрхангай аймгийн Хужирт сумын уяач Пүрэвийн Батсайханы тогоруу халзан үрээ,
  • Айргийн дөрөв: Говь-Алтай аймгийн Шарга сумын уяач Намсрайжавын Зоригтын улаан үрээ,
  • Айргийн тав: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын уяач Уртнасангийн Тамирын буган хээр үрээ хурдаллаа.

ДААГА:

  • Түрүү магнай: Төв аймгийн Бүрэн сумын харьяат, манлай уяач Х.Улам-Өрнөхийн хээр даага,
  • Аман хүзүү: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын уяач Б.Одсүрэнгийн таван нүдэн тамгатай хээр даага,
  • Айргийн гурав: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын уяач Ж.Намнанпэлжирийн хээр даага,
  • Айргийн дөрөв: Баянхонгор аймгийн Баянлиг сумын уяач Г.Гантулгын сартай хээр даага,
  • Айргийн тав: Хөвсгөл аймгийн уяач Ар булгийн Э.Түмэн-Одын бор даага хурдлуулсан байна

СУР ХАРВАА

Үндэсний их баяр наадмын сурын харваанд аймаг, нийслэлийн нийт 686 харваач Төв цэнгэлдэх хүрээлэнгийн сурын талбайд цэц мэргэнээ сорилоо.

Эмэгтэй харваачдаас Монгол Улсын даян мэргэн Б.Пунсалдулам 40 сумаас 38 онож гурав дахь удаагаа түрүү харваачаар тодорч, даяар дуурсах мэргэн цол хүртлээ.

Харин эрэгтэйчүүдийн төрөлд Баян-Өлгий аймгийн харьяат, улсын гоц харваач Н.Алтансүх 40 сумаас 37 сум оносон амжилтаар төрийн наадамд түрүүлж, Монгол Улсын мэргэн цол хүртэв.

Урианхай сурын харваанд Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул, спортын мастер, аймгийн мэргэн Т.Галхүү 24 оноогоор түрүүлж, улсын мэргэн цолын болзол хангалаа. Түүнийг “Toyota Aqua” загварын машинаар мялаасан юм.

Буриад сур харваанд Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат, “Апу” хувьцаат компани, “Хасбуу” сурын холбооны харваач спортын мастер Борын Зоригтбаатар 64 сумнаас 63 онож, түрүүлсэн юм.

Эмэгтэйчүүдийн ангилалд спортын мастер Гүмжавын Эрдэнэтуул түрүүлж, буриад сурын улсын мэргэн болсон юм.

ШАГАЙН ХАРВАА

Үндэсний их баяр наадмын шагайн харвааны тэмцээнд тэмцээнд нийт 97 багийн 776 харваач цэц, мэргэнээ сорин өрсөлдлөө. Үүнээс

  • Монгол Улсын Үлэмж дархан мэргэн, спортын мастер С.Ямааранз ахлагчтай Архангай аймаг, АПУ ХК, Алдар спорт хорооны баг тэргүүн байранд,
  • Аймгийн Гоц мэргэн Д.Билгүүн ахлагчтай Сүхбаатар аймаг, “Алтан арвай” ХХК-ийн баг дэд байрт шалгарсан бол
  • Монгол Улсын Үлэмж дархан мэргэн, спортын мастер Б.Баттулга ахлагчтай Дорноговь аймгийн “Номт Даншиг Хеттрик” группийн баг гутгаар байрыг тус тус эзэллээ.
Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Хүй долоон худагт уяачдын наадам болж байна DNN.mn

Хүй долоон худагт өнөөдөр уяачдын наадам болно. Энэ үеэр эрлийз буюу сонгомол дээд, дунд насны уралдаан болж, 64 бөхийн барилдаан болдог уламжлалтай.

Энэ жилээс жороо морины төрөлд түрүүлж, айрагдсан уяачдад цол, чимэг олгохоор хуульд тусгасан юм.

Ингэснээр жороо морины уралдаанд түрүүлж, айрагдсан уяачид Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 10.4, 10.5, 10.6-д заасан цол, чимэг олгохоор болсон.

Хүй долоон худагт уяачдын наадам болно

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Увсын цэнхэр хязгаараас Дархан аварга цолтон төрлөө DNN.mn

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны есийн даваа болж, дууслаа.

Есийн даваанд даян аварга Н.Батсуурь, улсын арслан Б.Орхонбаяр хоёр барилдаж, даян аварга Н.Батсуурь түрүүллээ. Ингэснээр Увсын цэнхэр хязгаар нутгаас Монгол бөхийн ноён оргил ДАРХАН АВАРГА цолтон төрлөө.

Увс аймгийн Ховд сумын харьяат, “Увс нуур” дэвжээ, “Сүлд” спорт хороо, Хемон Констракшн ХХК-ийн бөх даян аварга Н.Батсуурь Монгол Улсын ДАРХАН АВАРГА болж байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Дааганы уралдаанд манлай уяач Х.Улам-Өрнөхийн хээр түрүүлжээ DNN.mn

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын дааганы уралдаан боллоо.

Энэ жилийн наадамд 258 даага бүртгүүлснээс 201 нь уралдсан юм.

Төв аймгийн Бүрэн сумын харьяат, Монгол Улсын манлай уяач Х.Улам-Өрнөхийн хээр даагыг 11 настай, Ц.Ивээлт хүү унаж түрүүллээ.

Аман хүзүүнд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Б.Одсүрэнгийн таван нүдэн тамгатай хээр даага орж ирлээ. Даагыг 12 настай, Я.Санчирболд хурдлуулав.

Айргийн гуравт Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сум, “Хөвсгөл хангай” компанийн  захирал Ж.Намнанпэлжирийн хээр даагыг 10 настай, И.Бат-Ирээдүй унаж, хурдалжээ.

Айргийн дөрөвт Баянхонгор аймгийн Баянлиг сумын харьяат Г.Гантулгын сартай хээр даага давхилаа. Сартай хээр даагыг 11 настай, О.Цэнгүүн унажээ.

Айргийн тавд Хөвсгөлийн Ар булгийн Э.Түмэн-Одын бор даага хурдаллаа. 11 настай, Г.Хаш-Эрдэнэ хүү бор даагыг уналаа.

Түрүүлж орж ирсэн буюу хүүхэдгүй даагыг хуулийн дагуу таван байр ухрааж зургаад, айргийн дөрөвт хурдалсан хүүхэдгүй даагыг есдүгээр байр руур ухраасныг Хурдан морины салбар хорооноос мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Зургаагийн даваанд гурван бөх Улсын харцага цолны болзол хангалаа DNN.mn

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн зургаагийн даваа өндөрлөлөө.

Зургаагийн даваанд гурван бөх улсын харцага цолны болзол хангалаа.

Төв аймгийн Баянчандмань сумын харьяат улсын начин Э.Ууганбаяр, Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат улсын начин Д.Хүдэрбулга, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын харьяат Т.Сайханжаргал нар зургаа давж, улсын харцага цолны болзол хангалаа.