Categories
мэдээ нийгэм

Нарны зам, Үйлдвэрчний гудамжны авто замыг хаалаа DNN.mn

Улаанбаатар хотод их хэмжээний бороо орж, үерийн аюулт үзэгдлийн улмаас иргэдийн амь, эрүүл мэнд, авто зам, замын байгууламж болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул учирч болох эрсдэл үүссэн. Иймээс Нийслэлийн Засаг дарга захирамж гарган, зарим авто замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг  тодорхойгүй хугацаагаар хаахаар боллоо. Тодруулбал,

  • Баянзүрх дүүргийн 1, 25 дугаар хороо буюу Зам, тээврийн хөгжлийн яамны уулзвараас “Нарантуул” ОУХТ хүртэлх Нарны зам,
  • Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо буюу Механик тээврийн сургуулийн уулзвараас 3 дугаар цахилгаан станц /ТЭЦ-3/-ын уулзвар хүртэлх Үйлдвэрийн гудамжны авто зам, замын байгууламжийг долоодугаар сарын 6-ны 09:00 цагаас эхлэн нөхцөл байдал тогтворжих хүртэл хааж байна.

Иймд иргэд та бүхнийг шаардлагагүй бол авто замын хөдөлгөөнд оролцохгүй, машинаа аюулгүй байршилд байрлуулахыг уриалж байна. Учир нь хайрга, шороо, элс ачиж байгаа машин түгжрэлд орж, цаг хугацаа алдах эрсдэл үүсээд буй юм.

Categories
мэдээ нийгэм

ГЕГ: Гадаад худалдааны баланс эерэг гарлаа DNN.mn

2023 оны эхний 6 сард  Монгол улс дэлхийн 140 оронтой худалдаа хийж гадаад худалдааны нийт бараа эргэлт 11838.1 сая ам.доллар болж  2022 оны мөн үеэс 2581.6 сая ам.доллар буюу 27.9 хувиар өсчээ. Экспортын дүн импортын дүнгээс 3290.8 сая ам.доллараар давж, гадаад худалдааны баланс эерэг гарлаа.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Батболд: Монголчуудын дунд II, IV бүлгийн цустай хүн ховор учир эдгээр бүлгийн цусны нөөц хангалтгүй байна DNN.mn

Сүүлийн үед сошиалаар Цусны төвд II, IV бүлгийн цус маш их дутагдалтай байна. Хүмүүсийг цусаа өгч донор болооч гэсэн уриалга маш их хандалтыг авч байгаа билээ. Энэ талаар Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн Захиргаа, маркетингийн албаны дарга Ч.Батболдтой ярилцлаа


-Манай улсад цусны нөөцийн дутагдал хэр байна вэ?

Гадуур шуугиад байгаа шиг II, IV бүлгийн цус тасарчихсан үүнээс болоод хүний амь эрсдэх хэмжээнд бол тулаагүй. Харин эрсдэлээс сэргийлж нөөцөө нэмэгдүүлэх шаардлага байгаа. II, IV бүлгийн цусны нөөц хомс байгаа нь Монголчуудын дунд II , IV бүлгийн цустай хүн бага хувийг эзэлдэгтэй холбоотой юм.

-Цусны нөөц хэвийн байгаа юу?

-Цус, цусан бүтээгдэхүүний нөөцийг улаан эсийн бүтээгдэхүүний нөөцөөр тогтоодог. Улаан эсийн бүтээгдэхүүнийг 42 хоног хадгалах боломжтой, 14-21 хоногийн нөөцтэй байвал тайван үеийн нөөцийг хангалттай бүрдүүллээ гэж үздэг. Өнөөдрийн байдлаар 7-10 орчим хоногийн нөөцтэй байна. Сийвэнгийн бүтээгдэхүүний хангалттай нөөцтэй байгаа. Дээр хэлсэн бүлгийн хамааралтай бүтээгдэхүүнийг нөөцийг хэвийн хэмжээнд авчрах төлөвлөгөөтэй, ачаалалтай ажиллаж байна. 2023 оны 3 сарын цус цуглуулалтыг 2021 оны 3 сар буюу ковидын үетэй харьцуулахад 40 хувиар өссөн. 2022 оны 3 сартай харьцуулахад тэр түвшиндээ байгаа цус цуглуулалт бол буураагүй. Харин хэрэглээ нь өндөр байна. Эмнэлгүүдийн захиалга их байна. Тиймээс “Дусал цус-Дүүрэн амьдрал 2” аяныг Улсын хэмжээний 18 томоохон их дээд сургуулиудын дунд дахин зохион байгуулахаар болж Этүгэн их сургуулиас эхлээд 3 хонож байна..

 

Тухайн улсын хүн амын хэдэн хувь нь донор байвал цус, цусан бүтээгдэхүүний эрсдэлгүй гэж үздэг бол?

-Улс орны хөгжлийн түвшнээс хамаарч энэ үзүүлэлт харилцан адилгүй. Өндөр хөгжилтэй орнуудад нийт хүн амын 3 хувь, Монгол шиг хөгжиж буй орнуудад хүн амын 1.5 хувь нь донор байвал улс орныхоо цус, цусан бүтээгдэхүүний наад захын хэрэгцээг хангана гэж үздэг. Улаанбаатар хотод энэ үзүүлэлт өндөр байдаг.

-Монголд цусаа тогтмол өгдөг Хүндэт донор хэд байдаг вэ, тэдгээр хүмүүс ямар хөнгөлөлтүүд эдэлдэг юм бол?

-2022 оны байдлар Улсын хэмжээнд 2760 гаруй цусны хүндэт донор бүртгэлтэй бий. Үүний 1760 гаруй нь Улаанбаатар хотод байдаг. Идэвхтэй цусаа өгч байгаа 1000 орчим Хүндэт донор байдаг. Хүндэт донорууд магадлан итгэмжлэгдсэн рашаан сувилалд жилд нэг удаа үнэ төлбөргүй амрах, сүүлийн 3 жил тогтомол хугацаанд цусаа өгч байгаа нийслэлийн оршин суугч хүндэт донор иргэн нийслэлийн нийтийн тээврээр хөнгөлөлттэй үнээр зорчих, зэрэг хөнгөлөлт эдлэх эрхтэй.


-Цус цуглуулах төвүүд хэр хангалттай байна вэ?

– Хангалтгүй байна. ДЭМБ-аас 1 саяас дээш хүн амтай томоохон хотуудад 6-8 цус цуглуулах төв байж шаардлагатай цусны нөөцөө бүрдүүлэх боломжтой гэж зөвлөдөг. Манай улсын хувьд одоогоор СБД-ийн төвийн хуучин байр, БЗД-ийн шинэ байр, Дүнжингарав нэг цэгийн үйлчилгээний төвд гээд нийт 3 суурин төв ажиллаж байна.

-Манай улс яагаад 8 цагаас 13 цагийн хооронд л цус авдаг юм вэ? Хүмүүс ажлынхаа цаг заваар хүссэн үедээ цусаа өгч болдоггүй юм уу?

-Манай улс эрс, тэс уур амьсгалтай. Бусад улс орнуудтай харьцуулахад махан хоол их хэрэглэдэг. Хүнд төрлийн хоол идчихээд цусаа өгөхөөр шаардлага хангадаггүй. Иймээс үдээс өмнө буюу махан төрлийн хоол идээгүй хөнгөн хооллолттой үед цус авахад тохиромжтой байдаг. 17-60 насны 45кг-с дээш жинтэй өөрийгөө эрүүл гэж бодож байгаа аль ч бүлгийн цустай хүн донор болох боломжтой. Бусдыг гэсэн сайхан сэтгэлээр цусны донорын эгнээнд нэгдэхийг уриалж байна.

Д.Баттогтох

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Э.Дашням: Арван жилийн хөдөлмөр шингэсэн тоглолт маань сайхан болсон DNN.mn

“Voice of Mongolia” шоу нэвтрүүлгийн тайзнаас олон гайхалтай уран бүтээлийг өвөрмөц хоолойгоороо амилуулж, үзэгчдийн хайрыг татсан авьяаслаг уран бүтээлч Э.Дашнямтай ярилцлаа. Тэрбээр Төв аймгийн Алтанбулаг суманд төрж өссөн бөгөөд хөгжмийн зохиолч Билэгтийн Дамдинсүрэнгийн зээ хүү юм.


-Анхны бие даасан тоглолтоо хийгээд удаагүй байна. Тоглолтынхоо талаар сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

– Арван жилийн хөдөлмөр шингэсэн тоглолт маань гоё болсон. Аав, ээж, ах дүү нарыгаа уриад. Заал дүүрэн үзэгчдэдээ суулгаад сайхан тоглолт хийсэн. Сэтгэгдэл өндөр байна. Олон сайхан тоглолтод очиж дуулж байсан. Миний тоглолтыг үзэхээр зориод ирсэн. Намайг хайрладаг хүмүүсийнхээ өөдөөс хараад дуулах. Үнэхээрийн сайхан байдаг юм билээ. Монголынхоо ард түмэндээ маш их баярласан.

 


-Тоглолтынхоо үеэр нулимс унаган зогсож байсан. Тэр үед яг ямар мэдрэмж төрдөг юм байна?

-Тэр мэдрэмжийг би насан туршдаа хадгалж явах байх. Хүнд мартдаггүй дурсамж гэж байдаг шүү дээ. Хэзээ ч миний сэтгэл зүрхнээс гарахааргүй тийм гоё дурсамж болж үлдсэн.

-Та уртын дуучин мэргэжилтэй. Тиймээс аль ч төрлийн дууны үгийг, аяыг илүү мэдэрч дуулдаг болов уу?

-Бүх дуу нэг зүйлд зориулагдсан байдаг. Тэр зүйлийг л мэдэрч, ойлгож дуулахад хүний зүрх сэтгэлд хүрдэг. Ээжийн тухай дуу бол ээжийгээ, Эх орны тухай дуу бол эх орноо дотроо бодож дуулдаг.

-Танай гэр бүлд өвөөгөөс тань өөр урлагийн хүн бий юу?

-Би Хөгжмийн зохиолч Билэгтийн Дамдинсүрэнгийн зээ хүү. Өөр урлагийн хүн бол байхгүй.

-Та өвөөгийнхөө талаар ярихгүй юу?

-Намайг төрөхөд өвөө маань бурхан болчихсон байсан. Тиймээс яг сайн мэдэхгүй байна. Аав, ээжээсээ л өвөөгийнхөө талаар сонсдог.

-“The Voice of Mongolia” шоуны дараа танд хандах хүмүүсийн хандлага хэрхэн өөрчлөгдсөн бэ?

– Хүмүүс таньж мэддэг болоод ирэхээр хамаатан садан ах, дүү, найзуудтайгаа харьцаж байгаа юм шиг дотно. Хэзээний нэгнээ таньдаг байсан юм шиг тийм гоё сэтгэгдэл төрдөг юм билээ.

-Олны танил болохын давуу тал нь юу байна ?

-Давуу тал гэх юм бол олон сайхан хүмүүстэй найз нөхөд, ах дүү болох л юм даа. Нэг газраар ороод гарсан ч гэсэн. Таниад мэндлээд өнгөрч байгаа нь хүртэл сайхан санагддаг.

-Дуулж байгаа өнгө аяс тань намуухан, “Voice”-ийн тайзнаа бүрдүүлсэн стиль имиж тань ч төлөв төвшин харагдсан учраас таныг их даруухан залуу юм гэж дүгнэх олон хүн бий.

-Би тийм онгироо хүн бол биш. Даруухан хүн гэж хэлж болно. Манай уртын дуу, ардын урлаг өөрөө их сайхан шүү дээ. Дуулж байгаа дуу, төрж өссөн орчин ч их нөлөөлсөн байх.

-Цаашид ямар төрлийн уран бүтээл хийнэ гэж бодож байна вэ?

-Уртын дуучин мэргэжилтэй болохоор олон жил өвлөгдөж ирсэн олон сайхан дуунуудыг л гаргаж ирэх зорилготой байгаа.

-Шинэ жилийн баяр болж байна. Та хамгийн гоё сэтгэлд үлсэн дурсамжаасаа хуваалцахгүй юу ?

-Олон сайхан дурсамж байгаа одоо яг санаанд орж байгаа хамгийн ойрын дурсамж гэх юм бол миний төрсөн өдөр байна. Би арванхоёрдугаар сарын 24-нд төрсөн. Өнгөрсөн жил төрсөн өдрөө маш сайхан тэмдэглэсэн. Нэг газар дуулах гэж очоод санаандгүй төрсөн өдрөө тэмдэглэчихсэн.

 

Д.БАТТОГТОХ

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Реппер KА: Амьд явах биш амьдрах хэрэгтэй DNN.mn

Монголын хип хоп ертөнцөд өөрийн үзэл бодлоо дуугаараа дамжуулан чөлөөтэй илэрхийлдэг реппер Kа буюу О.Мөнхжаргалтай ярилцлаа.


Таныг олон хүн реппер KA гэдгээр тань андахгүй байх. Бидэнд хувь хүн талаасаа өөрийгөө танилцуулахгүй юу?

-Сайн уу. Нэг цаг үед хамт амьдарч байгаа залуус аа. Би хувь хүн талаасаа амьдралд маш их хайртай. Сайн, муу бүхий л мэдрэмж хүнд байдаг. Тэр бүгдийг давж гараад тэндээсээ сурах зүйлээ сураад, мэдрээд заримыг нь дурсамж болгоод л хэрэггүй зүйлсийг нь мартаад явдаг философи ч гэх юм уу. Нэг тийм амьдралын хэв маягтай гэж өөрийгөө боддог. Амьдралд маш их хайртай. Амьдрал ч надад хайртай. Баярлалаа амьдрал минь.

Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байгаа вэ?

-Гэмт хэрэг ба яруу найраг гээд албан ёсны цомог дээр ажиллаж байна. Одоогоор 45 хувьтай явж байна. Дундуур нь ганц, хоёр цомогт багтахааргүй синглэ реппэрүүд болон артистуудтай хамтарсан дуунууд хийж байгаа. Энэ жилдээ багтаад цомгоо гаргана гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Бас өөрөө хөгжим хийх тал дээр суралцаж, дараагийн түвшин гэх юм уу өөрийгөө хөгжүүлэх зүйл рүү зорьсон тийм хандлагатай л ажиллаж байна даа.

-Таны “Mixtape” (Гадаадын уран бүтээлчийн ая нь дээр өөрийн “rep”-ийг хийх) маш олон хүнд хүрсэн. Яагаад зогсоох болсон бэ?

-Олон хүнд хүрсэн бол баяртай байна. “Mixtape” бол миний боддог, мэдэрдэг зүйлсээ нууж хаагаад байхгүйгээр шууд илэрхийлсэн үг, мэдрэмж юм. Ямарваа нэг зүйл эхэлсэн бол дуусдаг шүү дээ. Хэт их удах юм бол ялзрах, муудах гэдэг шиг хайрцагт ороогдож эхэлж байгаа юм шиг санагдаад одоо яг дуусах цаг нь болсон юм байна гээд “Mixtape 17″ хүргээд дууссан. 17 бол миний дуртай тоо.

-Дахиж “Мixtape” эхлүүлэх үү?

-Дахиж эхлүүлэх тал дээр хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан өөрийгөө илэрхийлсэн дуу, хөгжим, зураг, ном иймэрхүү бүтээлүүдийг үхэн үхтэлээ л хийж бусадтайгаа мэдрэмжээ хуваалцаж, ярилцаж залуус дүү нартаа бас зарим зүйлийг товчлоход нь ч гэх юм уу. Юмыг харах өнцгийг нь хамтдаа засаж сайжруулах бүтээлүүдийг байнга хийнэ. Бид одоо ямар нийгэмд амьдарч байгаа нь бүх хүмүүсийн өмнө ил байна шүү дээ. Энэ бүхний төлөө өөрийн чадах бүхий л зүйлсийг байнга хийнэ.

-Тэгвэл та дуугаараа юу илэрхийлэхийг зорьдог вэ?

-Дууныхаа үгэн дээр их ажилладаг, боддог. Худлаа өөрийнхөө мэддэггүй зүйлсийг шүлэглэхийг хүсдэггүй. Сэтгэлгээний гажуудал хэт их ууртай бухимдалтай, хэт их яарсан, амжилт , алдар нэр гэх мэтчилэн иймэрхүү сонин зүйлсийн төлөө бид нар өрсөлддөг болсон. Уг нь ингээд байх шаардлагагүй юм шиг санагддаг. Хүн амьдарч байж. Өөрийнхөө дуртай зүйлийг хийж. Яг өөрөөрөө амьдрах ёстой гэж боддог. Тэрийгээ л хэлж байхыг хүсдэг. Бид бүгдээрээ нэг гэмт хэрэгтэн шиг сэтгэлгээний ч гэх юм уу муухай зүйл байхад тэрийг нь хараад тоодоггүй дасчихсан. Нэгнийгээ хуурах, худлаа ярих, араар тавилт, дүр исгэх гэх мэт зүйлс нийгэмд арай дэндүү хэтэрч байгаа. Энэ бүхний эсрэг явахыг хүсдэг.

Бид цаашдаа тайван, өөрсдөө сэтгэлийн амар амгалантай. Юу бидэнд хэрэгтэй. Өөрийн чинь мөн чанар юу вэ. Амьдралын чинь гол зорилго нь яг юу юм бэ? Цаг хугацааг яаж зөв ашиглах гэх мэт зүйлсийг өөрийнхөө өнцгөөс хэлж тайлбарлахыг хүсдэг. Мэдээж бүгд надтай санал нийлэх албагүй. Монголд байгаа ихэнх хүмүүс ямарваа нэгэн байдлаар сэтгэлгээний гажиг, өвчтэй болсон мэт санагддаг. Уучлаарай. Гэхдээ бид яг л нэг тийм хөгжихгүй гацаад нэг юман дотроо эргэлдээд тэрэндээ хоорондоо тэмцэлдээд байгаа юм шиг харагддаг. Бид утас, машин, хувцас гэх мэт зүйл дээр цензуртэй ханддаг хэрнээ тархи руугаа орж буй мэдээлэл, мэдлэгт шүүлтүүргүй ханддаг.

Өөрийнхөө тархийг ямар ч дархлаагүй хогийн сав шиг ашиглаж байгаа нь таалагддаггүй. Гэхдээ л өөрийнхөөрөө байцгаая.

-Реп Монголд үүсээд багагүй хугацаа өнгөрч байна. Таны бодлоор реппер хүн гэж хэнийг хэлэх вэ. Дуу хийсэн хүн бүрийг реппер гэж хэлэх өрөөсгөл ойлголт байх?

-Энэ тал дээр шүүмжлэлтэй хандахыг хүсдэггүй. Реп, хип хоп хөгжим бодит амьдралаас үүсэж гарсан илэрхийлэл гэж хэлж болно. Баяр баясал, бухимдал гэх мэт эрх чөлөөний тэмцэл гэдэг зүйлээс гарсан болохоор хүн бүр өөрийн райм, шүлгээ холбох, хөгжмөө хийх чөлөөтэй. Зөвхөн өөрийнхөө зүйлийг хийдэг. Өөрийнхөө мэдрэмжийг хамгаалж яг түүндээ байдаг хүмүүс байхад бусдад мэдрэмжээ илүү ойлгуулж хүргэе, түгээе гэсэн хүмүүс ч байдаг байх.

Тийм болохоор алийг нь ч буруутгаад шүүгээд байх эрх надад байхгүй. Реппер хүн гэж хэнийг хэлэх вэ гэвэл бүгд өөрийнхөөрөө боддог байх. Харин миний бодлоор бодит зүйл дээр бодит үнэнийг хэлдэг. Хэлсэн зүйлээрээ өөрөө яг амьдарч байдаг тийм хүн. Би яг л ингэж ойлгож явдаг. Гэхдээ н.Намдаг гуай энэ талаар хэлсэн байдаг юм аа. Хоёр үнэн зүйлийн дунд нэг худлааг хавчуулдаг гэж. Мэдээж энэ чинь урлаг болохоор бага зэргийн хачир орж байж илүү сонирхолтой, сахилгагүй гоё болох байх. Өөрийгөө илэрхийлмээр байгаа шүлэг, хөгжим хиймээр байгаа репперүүддээ амжилт хүсье.

-Таны уран бүтээлүүд бусад дуучдаас юугаараа ялгардаг гэж бодож байна. Магадгүй тэр ялгаа нь таныг илүү олонд таниулсан байх.

– Яг ийм тийм гэж сайн мэдэхгүй байна. Дууныхаа шүлгийг анхаарч бичихийг хичээдэг. Жоохон гүнзгий бичдэг гэх шүүмж болон зарим хүмүүст таалагдсан гэх санал, сэтгэгдлүүд ирдэг. Би багаасаа философи судалж олон газраар явсан. Юу юм бэ, яагаад, хэн юм бэ, юунаас болж гэх асуултуудыг бага байхдаа маш их асуудаг байсан. Реп хийхэд тэр чанар маань илэрч гардаг байж магадгүй. Мэдрэмжээ бусадтай чөлөөтэй илэрхийлж гаргахыг л хичээдэг дээ. Элдэв хачир нэмэхгүйгээр.

-Яагаад бие даасан тоглолтоо хийдэггүй юм бэ. Хэзээнээс тоглолтоо хийх төлөвлөгөөтэй байна ?

-Сүртэй том тоглолт хийх төлөвлөгөө байдаггүй. Харин бяцхан эвент хийх сонирхолтой. Ярилцаад ч юм уу дундуур нь дуулдаг иймэрхүү маягаар хийнэ гэсэн бодолтой байдаг. Удахгүй “Гэмт хэрэг ба яруу найраг” гээд цомог маань гарчихвал эвент хийж магадгүй.

нэг буюу түүнээс олон хүн ба гадаа нарын зураг байж магад

-Үнэндээ залуу уран бүтээлчдийн дууг сонсоход мөнгө, эд хөрөнгийг их магтаж дуулсан байдаг. Та энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?

-Мөнгө дуулж болно. Эд хөрөнгө дуулж болно. Эмэгтэй хүний талаар, нийгмийн талаар дуулж болно. Залуу, хөгшин шинэ реппэрүүд юу ч дуулж болно. Харин агуулгатай байвал илүү зүгээр санагддаг. Мөнгө дууллаа гэж бодоход ямар ч мөнгөгүй байж би баян гээд дуулах чинь сонин. Үүний оронд би одоохондоо залуу байна. Бага зэрэг өөрийн гэсэн зарцуулах мөнгөгүй байна. Гэхдээ би олох болно. Надад мөнгө хэрэгтэй. Мөнгөтэй байж зэвүүн болно гэдэг ч юм уу. Яг тэр хүнийхээ мөн чанар сүнсээрээ ингэж илэрхийлбэл надад буруутгаад байх зүйл байдаггүй. Харин байхгүй байж худлаагаасаа хийсвэр дүр бүтээж дуулах гэдэг бол миний хувьд гоц гойд санагддаггүй. Нийгмийн болохгүй зүйлийг шүүмжилж дуулахдаа өөрөө яг зөв хүн биш байж. Бусдыг шүүмжлэх, мэдэхгүй байж тэр сэдвийг харааж дуулах бол утгагүй. Хараалаар юмсыг илэрхийлэх амархан. Хараал хэлэхгүйгээр юмыг онож хэлнэ гэдэг бас тийм амар биш.

-Тэгвэл цаашдын зорилгынхоо талаар хуваалцахгүй юу?

-Одоо цагтаа гоё байгаад өдөр өдрийнхөө ажлыг сайн хийгээд, бусдыг хайрлаад, уучлаад, талархаад, хэлмээр байгаа зүйлээ нуулгүй шууд хэлээд үзэн ядах, гомдох гэх мэт зүйлийг дотроо хадгалаад байхыг хүсдэггүй. Шууд хэлчихдэг. Мэдээж амьдралын жанжин шугам ч гэх юм уу том зорилго маань сайхан аз жаргалтай, баяр баясалтай, сэтгэлийн амар амгалантай бусдаас хайр, хүндлэлийг мэдэрч өөрөө бас тэр зүйлсийг өгч. Туслах хүнд нь тусалсан шиг тусалж хариу нэхэхгүйгээр явахыг л хүсдэг дээ. Уран бүтээл тал дээр дотроо төлөвлөж явдаг зүйл гэх юм бол ном байна. Богино хэмжээний кино, хөгжим хийе гэж бодож байна.

-Хэн нэгэнд зориулсан дуу бий юу?

-Бүтнээр нь зориулсан дуу байдаггүй. Харин ганц, хоёр мөр бол байдаг. Энэ нь зүгээр анзаарч байдаг зүйл. Энэ хүн ийм хүн юм байна. Энэ зүйл дээр ийм мэдрэмж төрүүлдэг юм байна гэж ерөнхийдөө анзаараад, анхаараад явж байтал тэр нь заримдаа шүлэг болох тал байдаг. Тэр бодлоо баяжуулаад дуу болгодог. Өөртөө зориулсан. Өөрийнхөө мэдрэмжийг хадгалсан дуунууд гэх юм бол “Mixtape” тэр чигээрээ .

-Амьдралдаа баримталж байгаа зарчим?

– Хэнийг ч ийм тийм гэж ялгаварлаж харьцдаггүй. Баярласан бол баярлалаа гэж гоё хэлэх, алдаа хийсэн бол тэрийгээ ойлгоод олигтойхон шиг уучлалт гуйж сурах. Ямар ч хүнтэй нийлж. Яаж ч явсан өөрийнхөө дархлаагаа хадгалах. Хүмүүсийн сайн чанаруудаас суралцах. Муу чанар байх юм бол алдаанаас нь суралцах. Сэтгэл гэдэг зүйлээ л амар тайван байлгахыг хүсдэг. Ингэж байж л дараагийн зүйлүүд тод томруун харагддаг

-Таныг шивээс хийдэг гэж сонсож байсан. Энэ талаараа ярихгүй юу?

-Шивээс хийдэг. Гэхдээ байнга хийдэггүй. Шивээс хийлгэнэ гэсэн хүмүүстэйгээ ярилцаад үнэ хөлсөө тохироод. Цаг заваа тааруулаад аятайхан шивээс хийхийг хичээдэг. Өөр хэд хэдэн зүйл хийдэг болохоор байнга хийж чаддаггүй. Шивээс миний хувьд амьтай зүйл.

-Шивээс хийхэд ямар мэдрэмж төрдөг вэ?

– Шивээс бол бүтээл бас урлагийн нэг төрөл. Хүмүүсийн арьсан дээр өөрийнхөө шивж зурсан бүтээлээ харахаар үзэсгэлэн ч юм уу галерей маягийн юмыг хүмүүс дээр гаргаад, тэд бусдад танилцуулаад явж байгаа юм шиг гоё мэдрэмж шиг санагдаг. Хуучны шивээсчин надад шивээс гэдэг бол хөлс, цус, мөнгө, бэлгэдэл, гоо сайхан гэдэг зүйлсийн цогц нийлбэр гэж хэлж байсан. Энэ надад үнэн санагддаг.

-Та өөрөө хэдэн шивээстэй вэ. Дурсамж үлдээсэн утга учир бүхий шивээс байгаа юу ?

– Олон шивээс байгаа. Учир утгагүй шивээс гэж надад бараг байхгүй дээ. Сайн сайхан зүйлийг дуудсан. Муу муухай зүйлсээс хаасан. Амьдралын бас нэг бодож явдаг хэзээ ч мартаж болохгүй зүйлээ үлдээх гэх мэтээр бүгдээрээ утга учиртай.

Монголд орчин цагийн хип хоп урлаг хөгжөөд 30 жил болж байна. Таны бодлоор энэхүү урлаг ямар хэмжээнд явж байна бэ ?

– Маш сайн явж байгаа. Хуучны ах нар ч ажлаа хийсээр байж байна.Миний үеийхэн ч хийдэг зүйлээ хийж байна. Шинэ залуу репперүүд гарч ирж байна. Хөгжмөө өөрөө хийж байна. Шүлгүүд нь гоё байна. Монголд бүх төрлийн реппэрүүд байна. Бүх артистууддаа гэж хэлэхэд ямарваа нэг юмны хар, цагаан сайн, муу балансыг хадгалаад юмны хайрыг даана гэдэг шиг зөв авч явах хэрэгтэй болов уу. Урлагт ч гэсэн мөн чанар гэдэг зүйл байдаг. Тийм ч учраас хадгалсан зүйлсээ санаж яв л гэж зөвлөх байна даа.

Тайлбар байхгүй.

-Таныг сонсох дуртай сонсогчид болон залууст хандаж юу гэж хэлэх вэ?

-Элдэв дүр битгий эсгээрэй. Өөрийгөө олоод би хэн бэ гэдгээ мэдрээд дараа нь өөрийгөө ямар байлгамаар байна түүнийгээ бүтээгээд. Өөрийнхөө мөн чанар сүнсээ хайрлаад, хамгаалаад бусадтай сонин зүйлийн төлөө өрсөлдөж битгий зов оо. Чи заавал мундаг, шилдэг байх албатай биш. Гол нь чи амьд явах биш амьдрах хэрэгтэй. Тэр нь сайн ч байсан, муу ч байсан чиний амьдрал, чиний сонголт, чиний мэдрэмж чиний бүх зүйл. Тэгээд Respect your Soul…

Сэтгүүлч Д.Баттогтох

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Т.Ананда: Би бусдын адил энгийн л амьдарч яваа нэгэн DNN.mn

“Солонгон ааштын увидас” пэйж хуудсаар уламжлалт хоолны контент явуулж буй Т.Анандатай ярилцлаа.

-“Амттай карантин” шоуны талаараа сонирхуулахгүй юу. Яагаад ийм реалити шоу хийх болов?

-Юуны өмнө “Өдрийн сонин”-ы уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. “Солонгон ааштын увидас” пэйж хуудаснаас олон контент, нэвтрүүлэг бэлтгэн хүргэдэг. Тухайлбал, Залуу гэр бүлд зориулсан “Гэр бүл”, “Жингийн бооцоо” зэрэг реалити шоу хийсэн. Харин гурав дахь контент нь гэвэл “Амттай карантин” юм. Дэлхий дахинд цар тахал тархсантай холбогдуулан магадгүй бидний амьдралд дахин давтагдашгүй энэ хугацааг хэрхэн үр бүтээлтэй өнгөрөөх вэ гэдэг асуудлыг эрэлхийлсэн. Мөн хөл хорионы энэ үеэр шим тэжээлтэй эх орныхоо баялгийг ашиглан дархлаагаа дэмжих боломжтой гэдгийг харуулахыг зорьсон.

No description available.

– МУГЖ Н.Ариунболд, Яруу найрагч Ц. Хулан хоёр эрхмийг сонгох болсон шалтгаан юу байв?

-Дэлхийн улс үндэстэн бүр өөрсдийн гэсэн хоолны соёлтой байдаг. Тухайлбал, Итали, Ази, Дорно дахинд гэхэд өнгөлөг, амтлаг ургамлуудыг ашигладаг. Харин манай улсын хувьд нүүдэлчин ахуйн соёлд тохируулан жор гаргасан. үндэснийхээ хоолыг олонд таниулах, үндэснийхээ дархлааг сэргээж ард түмэнд дуу хоолойгоо хүргэх үүднээс энэхүү хоёр эрхмийг сонгосон. Мэдээж шууд сонгочихоогүй. Бид эр хүн гал тогооны өрөөнд байхдаа ямар зан ааш гаргадаг мөн зүгээр л энгийн байхаас илүү хөгжилтэй байлгах үүднээс Бооёо ахыг сонгож оролцуулж байгаа. Харин хоолны соёлыг анагаах ухаанаар, маш олон ургамлын орц найрлага болон Үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлж хоолтой холбож ярих тийм л чансаатай, чадварлаг хүн хэрэгтэй байсан юм. Энэ хүн бол яахын аргагүй яруу найрагч Ц.Хулан шүү дээ. Энэ эрхмүүдийг сонгосондоо бид маш их талархаж байгаа.

No description available.

-2020 онд дэлхий дахинд онцгой, цар тахалтай жил болж өнгөрч байна. Таны ч хувьд бас нэлээд дуу шуугиантай болж өнгөрлөө?

-2020 онд маш их зүйл болж өнгөрлөө. Амьдрал ямар заавартайгаа ирдэг биш дээ. Харин хоол бол жортойгоо ирдэг гэж Бооёо ах маань нэвтрүүлгийн үеэр хэлж байсан. Амьдралыг яг тийм гэхийн аргагүй шүү дээ. Миний хувьд цаг үедээ тохируулаад аливаа зүйлийг хэрхэн эерэг болгох, бусдад яаж зөв үлгэр дуурайлалтайгаар даван гарах уу гэдэг шаардлага тулгарсан юм. Гэхдээ манай гэр бүл тэр бүх сөрөг зүйлийг сайн сайхнаар даван туулж чадсан.

No description available.

-Та хоол хийхдээ уламжлалт хэв маягийг хадгалсан эрүүл, зөв хооллолтыг эрхэмлэдэг шиг санагдсан?

-Хоол гэдэг зүйл тэр чигээрээ тэжээхүйн ухаан. Өвдөхөөсөө өмнө хүн өөрөө өөрийгөө анагаах боломжтой зүйл бол эрүүл зөв хооллолтоор дархлааныхаа системийг дэмжих юм. Анагаах ухаанд тан барих, цай барих, хоол барих зэрэг соёл бидэнд өвлөгдөж ирсэн. Магадгүй орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхахын тулд энэ уламжлалаа сэргээхээс өөр аргагүй. Нүүдэлчин монгол гэдэг шүү дээ. Бидний өсөж торнисон зүйл удамшлын системд байдаг учраас бидэнд үндэсний өв соёл, үндэсний хооллолт эргээд нэхэгдэж эхэлж байгаа юм. Энэ бол бидний дархлаагаа сэргээх хамгийн том нөөц боломж юм.

No description available.

-Таныг энэ чиглэлээр ажиллахад, хоолыг урлагийн хэмжээнд хийж харуулахад юу нөлөөлөв?

-Эмээ маань маш сайхан хийцтэй цай чанадаг. Өвөө маань олон талын мэдлэгтэй. Монголын хамгийн олон тан ургамлын ном гаргаж байсан. Мөн Өвөрхангай аймгийн хоёр музейг байгуулсан тийм л мундаг хүн. Би багаасаа л өвөө, эмээ дээрээ өссөн болохоор хоолны урлаг, хувцасны хэв маяг тэндэнтэй минь холбоотой байх. Хүн ер нь амьдрал ахуйгаасаа суралцаж түүгээрээ илүү том зүйлийг хийдэг шиг санагддаг. Хүүхэд насны минь дурсамжийн нэг хэсэг болсон тэр сайхан цайны анхилуун үнэр одоогийн миний амжилтад асар их нөлөөлсөн гэж боддог.

No description available.

-Та зөв хооллолтын талаар зөвлөгөө өгөөч ?

-Хоолыг тохируулж идэхээс илүү хүний биед хэрхэн нөлөөлөх, түүнийг хэр хэмжээгээр хэрэглэх вэ гэдэг их чухал. Хүүхдээ бор хоолонд оруулах гэж байгаа бол эхлээд А, Е витамин, ясны шөл гээд кальциар баялаг хоол өгөх хэрэгтэй. Хоолны үндэс бол шөл. Сайхан шөл гарсан ямар ч хоол хүний биед амин дэм болдог. Тиймээс хоолыг зөв сайхан гэхээс илүү тунг нь тааруулж идэх хэрэгтэй. Элдэв янзын зүйл хэрэглэхгүйгээр хоолондоо шөл гаргаж сурахыг зөвлөж байна.

No description available.

-Мацаг барих нь нэг хэсэг моод болсон шүү дээ. Та үүнийг хэр үр дүнтэй гэж боддог вэ?

-Мацаг барих гэхээс илүү хий, шараа тэнцүүлэх хэрэгтэй байх. Удаан хугацаанд тэжээллэг хоол хүнс хэрэглэхгүй байх нь төв мэдрэлийн системд нөлөөлдөг учраас би мацаг барьдаггүй. Хүмүүс өөрсдийнхөө мэдлэг боловсролынхоо хүрээнд ходоодоо цэвэрлэх зорилгоор мацаг барьдаг байх. Би энэ тал дээр хүмүүс зөвлөгөө өгдөггүй. Мэдэхгүй зүйлээ хүнд зөвлөх чинь утгагүй шүү дээ.

Таны хоолны жоронд эмийн ургамал, хүний биед хэрэгтэй амин дэм агуулсан бүтээгдэхүүн их байдаг. Ихэвчлэн хаанаас авдаг вэ?

-Манай монголчууд улаан идээг хоол хүнсэндээ ашигладаг. Харин зуны цагт цагаан идээгээ түлхүү хэрэглэнэ. Тал газар бэлчиж буй мал 300 гаруй төрлийн өвс ургамлыг иддэг. Тиймээс манай гэр бүл эх орныхоо хөрсөнд ургасан эмийн ургамал, талын цагаан мөөгөө голчлон хэрэглэдэг. Зарим хэрэгцээт ургамал, хүнсний бүтээгдэхүүнээ олон улсын тэмцээнээс ирэхдээ авдаг.

No description available.

-Хөл хорионы үеэр гэр бүлийнхэндээ ямар хоол голчлон хийж өгч байна вэ?

-Цар тахал бүтэн жил үргэлжиллээ. Миний хувьд дээр хэлсэнчлэн тойг, булуу, мах, ясны шөл гээд олон төрлийн шөлийг тусгайлан бэлддэг. Үхрийн шийрээр царцаамаг хийнэ. Энэ нь хөлийн болон үе хоорондын шингэнийг нөхдөг. Булууны шөл кальци нөхнө. Тойгны шөл ядаргаа тайлдаг. Харин бүтэн хонины ясны шөлөөр хий хуйгаа дарж ядаргаагаа тайлдаг. Ихэвчлэн монгол хоолнуудаа гадаад салатаар баяжуулан хэрэглэдэг.

-Ер нь тогооч хүн их мяраалаг харагддаг. Та гоолиг байгаа нууцаасаа хуваалцаач?

-Яндан яс яргаа мах гэдэг шиг л удмаа дагаад туранхай байдаг байх. Манай гэрийнхэн дараалан төрсөн ч таргалж, тураад байдаггүй. Би төрснийхөө дараа гурилан бүтээгдэхүүн хэрэглээгүй. Шим тэжээл ядаргаагаа тайлах зорилгоор дандаа ясны шөл болон уламжлалт хоол хүнс хэрэглэсэн. Хамгийн гол нь би хийцтэй цай их уудаг. Үүнийхээ хажуугаар хөдөлгөөн хийнэ. Байнга хөдөлгөөнтэй байдаг болохоор өөх тосоо шатаачихдаг байх л даа.

No description available.

Хүн юу иддэгийг царайнаас нь харж болно гэдэг шүү дээ. Таны нүүр их сайхан гэрэлтдэг. Идэж буй хоол хүнстэй тань холбоотой байх?

-Идэж буй хоол хүнсээс маш их шалтгаалдаг. Хүнийг гаднаас харахад хэр их стресс, хэр их амьдралын шаналалтай, ямар хооллолттой вэ гэдгийг ер нь царайнаас л хараад мэдэж болдог. Тэр тусмаа ойр ойрхон төрсөн ачаалалтай ажилладаг эмэгтэйчүүд аль болох шим тэжээлтэй хоол хүнсийг хэрэглэх хэрэгтэй. Эмэгтэй хүнд калоген гэдэг зүйл хэрэгтэй. Үхрийн шийрэнд калоген маш их агуулагддаг болохоор өдөр тутамд байнга хэрэглэдэг. Энэ миний нууц жор юм болов уу.

-Заримдаа танд олны танил бус энгийн байсан бол амар байж дээ гэж бодогдож байв уу?

-Би олны танил гэхээс илүүтэйгээр энгийн л амьдарч яваа гэж боддог. Нэг л буруу зүйл хийхэд бусдын өмнө шилэн хоргонд байгаа мэт тод харагддаг байх. Зөв зүйл хийж байгаа хүн олны хараанд нөлөөлөөд байдаггүй. Учир нь бусдад нөлөөлж байгаа болохоор надад тийм хүнд байдаггүй. Нэг хэсэг сошиалаар яригдахад олны танил биш энэ бүхэн ирээдүйд ямар их эерэг зүйлийг бий болгоно гэж бодоод даваад л гарсан.

No description available.

-Цахим орчин аюултай гэдэг. Энэ тал дээр ямар байр суурьтай явдаг вэ?

-Цахим орчин гэдэг XI зуунд телевизор, радио л гэсэн үг шүү дээ. Харин өдөр тутмынхаа хэрэглээнд яаж зөв зохистой ашиглах вэ гэдэг чухал. Ер нь зөв зүйлийг хэрхэн түгээх гэдэг хувь хүний бодол. Сайн сайхан зүйлийг түгээх тийм ч хэцүү зүйл биш шүү дээ. Урам хугарахгүй байх хамгийн зөв зүйл бол хэнээс юуг ч хүлээхгүй байх. Тиймээс хамгийн сайхан зүйлийг түгээх боломжтой гарцыг би цахим орчин гэж бодсон. Цахим орчинд зөв цагт зөв үйлдлийг харуулж чадвал яг л арвай буудай мэт арвижих болно. Сайн сайхныг түгээх тэр гарц гаргалгааг л олох хэрэгтэй.

Д.Баттогтох

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал үндэсний-бөx

Сумын заан Б.Өсөхбаяр: Энэ намрын барилдаанууд амжилтаар дүүрэн байлаа DNN.mn

Сумын заануудын халз барилдаан, мөн “Алдартан” клубийн нэрэмжит барилдаанд түрүүлсэн. Увс аймгийн Тэс сумын харьяат сумын заан Б.Өсөхбаяртай ярилцлаа.

-Сумын заануудын барилдаанд тогтмол амжилттай барилдаж байгаа бөхчүүдийн нэг нь та. Энэ жилийн барилдаанд түрүүлсэн сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Он гарснаас хойш цар тахал гээд зарим нэг барилдаан болоогүй. Харин намраас хойш хэд хэдэн барилдаан боллоо. Тэр тусмаа сумын заануудын барилдаан, Алдартан клубийн нэрэмжит барилдаан, Алдарын цом гэх мэтчилэн барилдаанууд болж бүгдэд нь амжилттай оролцож түрүүлсэн. Хамгийн сүүлд Бөхийн өргөөнд болсон сумын заануудын халз барилдаанд 20 орчим баг өрсөлдсөнөөс. Үеийн сайхан заануудтайгаа нэг баг болж “Бөхийн цомог” хэмээх группийг төлөөлж оролцоод түрүүлсэндээ маш их баяртай байна. Энэ намрын барилдаанууд амжилтаар дүүрэн болж өнгөрлөө.

Тэс сумын наадамд хоёр жил дараалж түрүүлсэн. Тухайн үед ямар бөхчүүдтэй барилдаж байв?

-Сумын цол горилсон, цолоо батлах гэсэн залуустай л барилдаж байсан. Сумын заан Г.Бандибаатар, Я. Ядамсүрэн гэх мэт.

– Одоо та ямар багшийн удирдлагад бэлтгэл сургуулилт хийж барилдаж байна вэ?

-Увс нуур дэвжээний багш О.Балжинням болон Монгол Улсын аварга С.Батсуурь аваргыг л дагаж бэлтгэл сургуулилтаа хийдэг. Одоо хөл хорионд байгаа болохоор төдийлөн бэлтгэлээ хийж чадахгүй байна.

– Танд бэлтгэлийн үед баримталдаг зарчим бий юу?

-Бэлтгэл хийх 2-3 цагийг аль болох үр бүтээлтэй өнгөрөөж өөрт хэрэгтэй шинэ содон зүйл суралцахыг эрмэлздэг.

Ямар бөхөөс үлгэр дуурайлал авдаг вэ?

-Нутгийнхаа ахмад бөхчүүд болон хамт бэлтгэл сургуулилт хийдэг найз нөхөд гээд хүн хүнээс л үлгэрлэх зүйл байдаг даа.

-Та хоёр ч том барилдаанд түрүүлчихээд эр бяр орж байхад тань хөл хорио тогтоож барилдаануудыг цуцаллаа. Танд хэрхэн нөлөөлж байна вэ?

-Залуу хүний хувьд барилдаан болж л байвал баярладаг. Орсон барилдаан болгоноосоо урамшиж, даваа, унаа болгондоо дүгнэлт хийдэг. Түүнчлэн давааныхаа мөнгөө амьдралдаа нэмэр болгож явдаг. Ялангуяа бага цолтой бидний хувьд цалин мөнгө гэж байхгүй. Урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж явдаг хүмүүс шүү дээ.

– Ирэх жил Ардын хувьсгалын 100 жилийн ой болно. Та улсын наадамд барилдах уу. Увс аймагтаа барилдах уу?

-Дараа жил тэгш ой тохиож байгаа. Бөхчүүд болгон л сайн барилдахыг хичээж зорьж байгаа байх. Миний хувьд ч адилхан. Улсын наадам, аймаг, сумдын наадам гээд хоорондоо давхцахгүй болно гэж бодож байна. Хэрвээ зөрж таарвал хоёуланд нь барилдах боломж гарч ирнэ. Тийм болохоор боломжийг ашиглаад сайн барилдахыг хичээнэ дээ.

– Үеийнхээ бөхчүүдээсээ хэнийг үндэсний бөхийн өндөр цолд хүрнэ гэж бодож байна вэ?

-Манай үеийнхэн зорилгоо тодорхойлчихсон. Үндэсний бөх гэдэг спортоор цаашид явна. Том цолонд хүрнэ гэсэн хүмүүс нь л одоо барилдаж байгаа. Бэртэл гэмтэл холуур байвал хичээсэн хүн бүрд л боломж байгаа. Тийм болохоор яг энэ гэж хэлэхэд хэцүү байна. Бүгд л жигд сайхан барилддаг залуус.

– Та эхээс хэдүүлээ вэ, гэр бүлийнхээ тухай ярихгүй юу?

-Эхээс дөрвүүлээ нэг эгч, хоёр дүүтэй. Аавыг маань Т.Баттулга гэдэг. Сумын заан цолтой, аймгийн тойргийн начин, аймгийн алдарт уяач хүн байсан. Ээжийг маань Д.Насан гэдэг оёдолчин хүн бий. Миний хувьд эхнэр охинтойгоо амьдардаг. Эхнэр маань Хөвсгөл аймгийн галт сумын бүсгүй. Гэр бүл болоод гурван жил болж байна.

-Бөх удам дагадаг гэдэг үнэн юм. Яагаад заавал бөхийн спорт сонирхох болов ?

-Би хоёр талаасаа удамтай. Аавын талд Увсын “Улаан Гуталт” хэмээн алдаршиж байсан МУын начин М.Цэрэндорж гэж Тэс сумын анхны улсын цолтон хүн байсан. Их булган сүүлтэй начин гэж ярьцгаадаг. Араасаа 15 улсын цолтон дагуулсан хүнийг булган сүүлтэй гэж ярихаас ч яахав. Цаашид ч хэдэн арваараа нэмэгдэх байх. Мөн улсын харцага Э.Батбаатар, аймгийн хурц бадрангуй арслан Ю.Эрдэнээ, М.Авирмэд, Х.Оргилболд гээд аймгийн цолтой олон бөх байдаг. Би бага байхаасаа л бөх болно гэж мөрөөдөг байсан. Аав маань барилддаг болохоор надад гараа дэвээг анх зааж өгч байсан. Найз нөхөд нь ирэхээр “Миний хүү нэг дэвээд харуулчи”х гэж хэлэнгүүт л би босож үзүүлнэ. Энэ дурсамжууд оюун бодолд маань гүн шингэж бөх болно гэсэн мөрөөдөлдөө хөтлөгдөөд явж байна даа.

-Хамгийн сэтгэлд үлдсэн дурсамжтай наадмаасаа хуваалцаач?

-2013 онд манай үеэл ах Х.Баярнэмэх ирээд намайг Улаангомд наадмын бэлтгэлд явуулна. Өсвөрийн аймгийн наадамд барилдуулна гээд дуудсан юм. Би ч замын унаанд суугаад аймаг орлоо тэр үед Х.Баярнэмэх ах маань хуримаа хийж байсан. Би шууд тэднийх рүү очоод л найрын хоол, цай гээд янз бүрийн л юм идэж уулаа. Маргааш нь бэлтгэлд гарсан чинь бие нэг л сонин болоод гэдэс дотор өвдөөд болдоггүй. Би ч нуугаад бэлтгэлээ хийгээд хоёр хонолоо зүгээр болдоггүй шүү. Тэсэхээ байгаад хэлсэн чинь эмчид аваачиж үзүүллээ. Тэгсэн хоолны хордлого болсон байна. Эмнэлэгт долоо хоног хэвт гээд юун нөгөө бэлтгэл сургуулилт хийх эмнэлэгт хэвтээд наадмын урд өдөр гарсан. Эмч маань барилдаж болохгүй гэсэн ч би дотроо барилдах бодолтой тэрийгээ ч хэлээгүй “За” гээд эмнэлгээс гарсан. Маргааш нь наадам эхлэхээс өмнө очоод өсвөр үед бүртгүүлээд барилдсан. Бэлтгэл сургуулилт хийгээгүй болохоор өөртөө итгэл муутайхан байсан ч чармайсныхаа эцэст наадамдаа түрүүлсэн дээ. Хүнд зорилго байхад бүх зүйл болдгийг би тэгэхэд л мэдэрсэн. Томчуудын барилдаанд манай үеэл ах Х. Оргилболд түрүүлж аймгийн арслан цол авсан. Мөн аав маань морь уяад түрүүлж байлаа. Ингээд гурван түрүүтэй гэрийн зүг явсан даа. Энэ наадам миний санаанаас ер гардаггүй юм.

Залуу хүний хувьд үндэсний бөхөө хэрхэн хөгжөөсэй гэж боддог вэ?

-Хөгжлийн хувьд нэг их юм бодож байгаагүй. Харин Монгол гээд жижиг улс аймгуудынхаа наадмыг хаалттай, нээлттэй гэдэг зүйлийг л нэгдсэн нэг журамд оруулмаар юм шиг санагддаг. Мөн маргаантай барилдаануудыг камераар л шүүдэг болбол дээр юм шиг хөлийн цэц шийднэ гээд нэг их олон талтай юм болдог. Тэр олон бөхийн захад сууж байгаа хүн харсан, хараагүй гээд зөндөө тохиолдлууд байхад дан ганц Хөлийн цэц шийддэг гэхээр дутагдалтай юм шиг л санагддаг. Бөхийн лайв хийгээд байдаг Б.Баярбаатар ахын зарим нэг санаа хэрэгтэй ч юм шиг. Энэ хувь хүний л бодол шүү.

Сэтгүүлч Д.Баттогтох