Categories
гадаад мэдээ

Цаг хугацаа өөрчлөгддөг DNN.mn

Сиднейн их сургуулийн одон орон судлаачид их тэсрэлтээр Орчлон ертөнц үүссэн эхэн үед цаг хугацаа одоогийнхоос тав дахин удаан байсан гэж дүгнэжээ. Уг дүгнэлтийг Орчлон ертөнц үүссэн үеийн радио долгионы хоёр зуу орчим квазар хэмжээтэй, дэлхийд ирж буй цацрагийн өөрчлөлтийг судалсны үндсэн дээр хийсэн гэж Сиднейн их сургуулийн хэвлэлийн алба мэдээлсэн байна. “Эйнштейний ачаар бид цаг хугацаа, орон зай хоорондоо салшгүй холбоотой гэдгийг мэднэ. Орчлон ертөнц байнга тэлж байдаг бөгөөд энэ нь онолын хувьд бидэнд Орчлон ертөнцийн үүслийн эхэн үед тэнд болж байсан үйл явдлуудын цаг хугацаа өнөөдөр хэрхэн өөрчлөгдөж байгааг судлах боломж олгосон. Их тэсрэлтээс хойших эхний тэрбум жилд цаг хугацаа үнэхээр өнөөдрийнхөөс хамаагүй удаан урсаж байсныг бид нотолсон” гэж Сиднейн их сургуулийн профессор Герайнт Льюис мэдэгджээ. Судлаачид галактикуудын төв дэх маш идэвхтэй, хэт масстай хар нүхнүүдийг болон дэлхийн үүслийн үеийн радио долгионы нийт 190 квазар хэмжээтэй дэлхийд ирж буй долгионыг 20 жилийн турш судалж энэхүү дүгнэлтэнд хүрсэн байна. Судалгааны явцад эрдэмтэд квазаруудын цацаргалтын урсгалын гажуудлын давтамжийг хэмжиж, харьцуулжээ. Энэ нь Орчлон ертөнц үүссэн цагаас хойш янз бүрийн хугацаанд цаг хугацаа удаан өнгөрдөг байсан гэдгийг батлах боломжийг олгосон аж.

Тухайлбал, гурван тэрбум жилийн өмнө цаг хугацаа өнөөдрийнхөөс 1.2 дахин удаан, 12 тэрбум жилийн өмнө тав дахин удаан урсдаг байсан гэнэ. Эрдэмтдийн хийсэн хэмжилтүүд нь харьцангуй ойр, мөн алс хол бүртгэгдсэн супернова гэх хүчтэй дэлбэрэлтэд хийсэн ажиглалтын үр дүнг баталж байгаа аж. Энэхүү ажиглалтын үеэр одон орон судлаачид цаг хугацааны урсгал хурдассаныг харуулсан ижил төстэй хэмжээсүүдийг бүртгэжээ. Энэ нь квазаруудыг цаг хугацааны хурдыг найдвартай, үнэн зөв хэмжих хэрэгсэл болгон ашиглаж болохыг харуулсан гэж эрдэмтэд “Nature Astronomy” сэтгүүлд нийтлэгдсэн өгүүлэлдээ бичжээ. Өнгөрсөн зууны сүүлчээр одон орон судлаачид супернова дэлбэрэлтийг ажиглаж явцдаа Орчлон ертөнц хурдацтай тэлж байгааг тогтоосон билээ. Харин өнөө үед физикчид тэлэлт улам хурдассаар байгаагийн шалтгааныг хар энергитэй холбоотой гэж үзэж байна.Харин хар энерги гэдэг нь одоогоор бидэнд огт ойлгомжгүй байгаа энерги гэсэн утгатай үг юм.

Г.Амарсанаа

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Наадмын өдрүүдэд зах, худалдааны төв болон сүлжээ дэлгүүрүүдийн ажиллах хуваарь DNN.mn

Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн үндэсний их баяр наадам долдугаар сарын 10-15-нд болно.

Эдгээр өдөр ажиллах томоохон зах, худалдааны төв болон сүлжээ дэлгүүрүүдийн ажиллах цагийн хуваарийг танилцуулж байна.

Томоохон зах, худалдааны төвүүд ихэвчлэн долдугаар сарын 11-нээс амрах хуваарьтай байна. “Нарантуул” олон улсын худалдааны төв долдугаар сарын 11-18-нд амарч, 19-нөөс хэвийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Хархорин худалдааны төв долдугаар сарын 11-17-нд амран, 18-наас хэвийн цагийн хуваарьтаа шилжинэ.

Харин сүлжээ дэлгүүрүүд наадмын өдрүүдэд тусгай цагийн хуваариар ажиллахаар байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Наадмаар аймаг, нийслэлийн 150 гаруй байцаагч хяналт тавьж ажиллана DNN.mn

Үндэсний их баяр наадам тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан хоол, хүнсээр дамжин хүн амын дунд хоолны хордлого, хордлогот халдвар тархах, үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар болон Мал эмнэлгийн газрын дарга, хүнсний чанар, стандарт, ургамал хамгаалал, мал эмнэлгийн хяналтын 150 гаруй улсын байцаагчид чиглэл өгч, мэргэжил арга зүйгээр хангах цахим сургалтыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Салбарын хяналтын газраас зохион байгууллаа.

Мөн “Нийтийг хамарсан баяр ёслол, цаг үеийн шаардлагаар зохион байгуулж буй арга хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, хүний амь нас, эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдалд учирч болзошгүй эрсдэл, хууль бус үйлдлээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох, илэрсэн зөрчлийг арилгуулах, холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авах, зөвлөмж, зөвлөгөө өгөх чиглэлээр хяналт шалгалтыг чангатгаж ажиллах талаар үүрэг өгөв.

Categories
мэдээ улс-төр

УИХ: Боловсролын хуулийг анх удаа багцаар нь өөрчилж, батлав DNN.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, хаврын чуулган хаалтаа хийнэ.

Боловсролын ерөнхий хууль болон хамт өргөн мэдүүлсэн Сургуулийн өмнөх, Дээд боловсролын, Мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтын тухай хуулийн төслийг эцэслэн батлав.

Тус хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг өчигдөр УИХ явуулах үеэр төслийн 6.1 дэх хэсгийг “Монгол Улсад боловсрол эзэмшүүлэх сургалтыг төрийн албан ёсны хэлээр явуулна. Сургалтын үндсэн гадаад хэл нь англи хэл байх бөгөөд эх хэлээрээ суралцах болон бусад гадаад хэл суралцах эрхийг үл хөндөнө” гэж өөрчлөхийг гишүүдийн 78.7 хувь нь дэмжсэн юм.

Боловсролын ерөнхий хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг ийнхүү эцэслэн баталсан нь Боловсролын хуулийг багцаар нь өөрчилж байгаа анхны тохиолдол аж.

Түүнчлэн Үндэсний их баяр наадмын тухай, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бага зэргийн бороо, өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +11…+13 градус, өдөртөө +20…+22 градус дулаан байна.


Хур тунадас: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, говь болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Туул, Тэрэлж, Халх голын сав газар, Дорнод, Дарьгангын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +3…+8 градус, Алтайн өвөр говиор +17…+22 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар +13…+18 градус, бусад нутгаар +8…+13 градус, өдөртөө баруун аймгуудын нутгаар дулаарч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +16…+21 градус, Их нууруудын хотгороор +27…+32 градус, Алтайн өвөр говиор +31…+36, бусад нутгаар +20…+25 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө +10…+12 градус, өдөртөө +20…+22 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бага зэргийн аадар бороо, өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +8…+10 градус, өдөртөө +18…+20 градус дулаан байна.

Categories
мэдээ цаг-үе

Баяр наадмын өдрүүдэд хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарь DNN.mn

Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн үндэсний их баяр наадам долдугаар сарын 10-15-нд болно.

Эдгээр өдөр хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарийг Гаалийн Ерөнхий Газраас танилцууллаа.

Баяр амралтын өдрүүдэд ОХУ, БНХАУ-тай хиллэдэг төмөр замын боомтууд ердийн цагийн хуваариараа ажиллана. Чингис хаан олон улсын нисэх буудал нислэгийн цагийн хуваарийн дагуу ажиллах бол авто замын ихэнх боомт долдугаар сарын 11-15-нд амрахаар байна.

Categories
мэдээ нийгэм

Үерийн голомтод ажиллаж байгаа ажилтан, алба хаагчдад зориулсан зөвлөмж DNN.mn

Үерийн голомтод ажиллаж байгаа ажилтан, алба хаагчдад зориулсан зөвлөмж

-Хувийн иж бүрдэл хамгаалах хувцасыг бүрэн өмсөх( комбинзон, усны гутал, нүдний шил, бээлий, малгай, амны хаалт…гм)
-Голомтод ажилласны дараа хамгаалах хувцасны бохирдсон хэсэгт аль болох үрэхгүйгээр бээлийтэй гараар гадагш нь хуйлах маягаар тайлан бохирын уутанд хийх.
-Голомтод ажилласны дараа гарыг сайтар угаан спиртэн суурьтай уусмалаар халдваргүйтгэх.
-Ажиллах хугацаандаа гар, арьс салстаа гэмтээхгүй байх, гэмтсэн тохиолдолд эмчид яаралтай хандах.
-Ажлын үеэр аль болох тамхи татахгүй, бохирдсон гарыг ам, хамар, арьс салстад хүргэхгүй байх.
– Гараа сайтар савандаж угаах, спиртэн суурьтай гар ариутгагч, нойтон салфетик хэрэглэх.
-Гэртээ оронгуутаа гутлын улыг 1%-ийн хлорамин, хлор агуулсан уусмалаар норгосон алчуурт арчин тайлж, гэрийн шаахай өмсөх.
-Гадуур хувцсыг гадаа нар салхинд тавих, угааж индүүдэх.
-Илчлэг сайтай витаминлэг хоол, хүнс хэрэглэх.
-Ажил, амралтын дэглэмийг зохицуулж, хэт ядрахгүй байхыг зөвлөж байна
Categories
мэдээ цаг-үе

Сэлбийн даланг хүчитгэж байна DNN.mn

 

Сэлбэ голын далан “Улаанбаатар буян” компанийн талаас сэтэрч, ойр орчмын барилга руу ус нэвтэрсэн тул холбогдох албаныхан шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна.

Тодруулбал, Сэлбэ голын ус халихаас сэргийлж Сүхбаатар, Баянзүрх дүүрэг талаас 400-450 метрийн урттай өргөн зурвас дээр1.2-1.5 метрийн шороон далан босгоод байсан юм. Гэвч бороо үргэлжлэн орсны улмаас голын усны түвшин 10-20 см нэмэгдэж, 10:00 цагийн үед “S Outlets” дэлгүүрийн ар талаар далан сэтэрчээ. Энэ байршилд Нийслэлийн онцгой комиссын алба хаагчид машин механизмтай ажиллаж, сэтэрсэн талыг битүүлэх арга хэмжээ авч буй. Мөн Цагаандаваанаас хайрга, дайрга зөөж даланг хүчитгэж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар “Сэлбэ голын далан сэтэрч ойр орчмын барилга, оффис руу ус орсон байна. Мэргэжлийн байгууллага, холбогдох албаныхан арга хэмжээ авч ажиллаж буй. Голын урсацыг жигдрүүлэхийн тулд жижиг гүүрүүдийг нураах шаардлагатай байна. Энэ асуудлыг бид УОК болон бусад байгууллагатай хэлэлцэж тодорхой шийдвэр гаргана” хэмээлээ.

Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа “Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд үер, усанд өртөөд байгаа зургаа, өртөж болзошгүй 20 барилга байгууламж байна. Эдгээр барилгад 7000 орчим хүн бий. Одоогоор бид барилга байшингийн зоорийн болон нэгдүгээр давхраас эд хогшлыг зөөж гаргах, хүмүүсийг дээш нь шилжүүлж аюулгүй байдлыг хангаад байгаа. Нөгөө талаас, Сүхбаатар дүүгийн 13,14 дугаар хороонд байдал хүндэрч байна. Тухайлбал, Сэлбэ дэд төвийн станцад ус нэвчсэн гэсэн мэдээлэл ирлээ. Мөн 15 дугаар хорооны Дамбадаржаа орчимд 50 айл өрх усанд автсан, 150 өрхийг нүүлгэн шилжүүлэх, тараан байрлуулах арга хэмжээ аваад байна” гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Тариалалт 9.7 мянган га талбайгаар нэмэгдэв DNN.mn

Засгийн газрын хуралдаанаар 2023 оны хаврын тариалалтын урьдчилсан дүнг танилцууллаа.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Монгол Улсын Их хурлаас батлан хэрэгжүүлж буй “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоол, Монгол Улсын Засгийн газрын “Алсын хараа -2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-д тулгуурлан 2023 оны зорилтоо тодорхойлж, хэрэгжилтийг зохион байгуулан газар тариалангийн салбарыг нэгдсэн удирдлагаар хангаж, хаврын тариалалтын ажлыг технологийн хугацаанд үр дүнтэй зохион байгуулан ажиллалаа. Энэ жилийн хувьд 4, 5 дугаар саруудад хүйтэн сэрүүн, хөрсний дулаан үр суух гүндээ нэмэгдэхгүй, дулааны хангамж дутагдалтай байсантай холбоотойгоор хаврын тариалалт урьд жилүүдээс арай хожуу эхлэж 05 дугаар сарын 15-наас жигдэрснээр урьдчилсан байдлаар 334.7 мянган га-д улаанбуудай, 18.1 мянган га-д төмс, 12.5 мянган га-д хүнсний ногоо, 65.6 мянган га-д малын тэжээл, 118.9 мянган га-д тосны ургамал, нийтдээ 580.6 мянган га-д тариалалт хийгээд байна. Тариалалтыг өнгөрсөн жилтэй харьцуулан үзэхэд нийт тариалсан талбайн хэмжээ 9.7 мянган га талбайгаар нэмэгдсэн.

Хаврын тариалалтад 3730 трактор, үр тарианы 2700 үрлүүр, төмс, хүнсний ногооны 460 үрлүүр, хөрс боловсруулах хөдөө аж ахуйн машин 4820 ажиллаж техникийн парк ашиглалт, бэлэн байдлыг 86 хувьд хүргэснээр тариалалтын ажлыг технологийн хугацаанд буюу 17-25 хоногт багтаан гүйцэтгэв.

Тариалалтын чанарыг соёололтоор хүлээн авах ажлыг тариалан бүхий 12 аймгийн 72 сумын 313.0 мянган га улаанбуудайн талбайг хамруулан хийснээр нийт тариалсан талбайн 93.5 хувь буюу 292.6 мянган га талбай хээрийн соёололтоор сайн үнэлгээтэй гарсан байна.

Энэ жил 350.0 мянган га-д чанар сайтай уринш боловсруулж бэлтгэхээр төлөвлөсөн бөгөөд өнөөдрийн байдлаар тариалан бүхий аж ахуйн нэгж, иргэд 152.0 мянган га-д уриншийн нэгдүгээр боловсруулалт хийгдээд байна.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Categories
мэдээ нийгэм

ГЕГ: Он гарснаас хойш импортоор нийт 4273.6 сая ам.долларын бараа, түүхий эд оруулжээ DNN.mn

Энэ оны эхний 6 сард Монгол улс импортоор нийт 4273.6 сая ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь 2022 оны мөн үетэй харьцуулахад 325.5 сая ам.доллараар буюу 8.2 хувиар өссөн байна.
Импортын өсөлтөд эрдэс бүтээгдэхүүний мод, модон эдлэлийн машин, механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг, авто, агаарын ба усан замын тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд, анги бүлэгт хамаарах барааны импорт голлон нөлөөлсөн байна.
Эрдэс бүтээгдэхүүний импортын 87.2 хувийг нефтийн бүтээгдэхүүн эзлэж байна. Нефтийн бүтээгдэхүүний импортын биет хэмжээ 230.4 мян.тонноор, үнийн дүн нь 114.3 сая ам.доллараар тус тус өссөн байна. Нэг тонны импортын хилийн дундаж үнэ 885.2 ам.доллараас 803.4 ам.доллар болж буурсан байна. Үүнд, автобензины импортын дундаж үнэ 830.4 ам.доллараас 719.1 ам.доллар хүртэл буурчээ. Дизель түлшний импорт биет хэмжээ 202.4 мян.тонноор, үнийн дүн 128.1 сая ам.доллараар тус тус өсч, дундаж үнэ нь 80.4 ам.доллароор буурсан байна.

Импортоор нийлүүлэгдсэн барааны нийт дүнд машин механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг 775.6 сая ам.доллар буюу 18.1 хувь, эрдэс бүтээгдэхүүн 1008.9 сая ам.доллар буюу 23.6 хувь /үүний дотор нефтийн бүтээгдэхүүн 880.3 сая ам.доллар буюу 87.2 хувь/ хүнсний бэлэн бүтээгдэхүүн 308.9 сая ам.доллар буюу 7.2 хувь, авто агаарын тээврийн хэрэгсэл тэдгээрийн эд анги 827.0 сая ам.доллар буюу 19.4 хувь, хуванцар болон хуванцар эдлэл, хаймар түүгээр хийсэн эдлэл 176.8 сая ам.доллар буюу 4.1 хувь, үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүн 378.1 сая ам.доллар буюу 8.8 хувь, химийн болон түүнтэй холбоотой үйлдвэрийн бүтээгдэхүүн 236.3 сая ам. доллар буюу 5.5 хувийг тус тус эзэлж, эдгээр бүтээгдэхүүн нийт дүнгийн 82.7 хувийг эзлэж байна
Манай улс дэлхийн 138 орноос гарал үүсэлтэй бараа импортлосноос БНХАУ-д 39.0 хувь, ОХУ-д 26.6 хувь, Япон-д 8.0 хувь, БНСУ-д 4.6 хувь, АНУ-д 3.6 хувь, ХБНГУ-д 2.5 хувь тус тус ногдож байгаа нь нийт импортын дүнгийн 84.2 хувийг эзэлж байна.