Categories
мэдээ нийгэм

Натур орчмын 12 орон сууцны 659 хэрэглэгчийн цахилгааныг өчигдөр холбожээ DNN.mn

Нийслэлийн онцгой комисс өнгөрсөн шөнө хуралдаж дүүргүүдийн үертэй холбоотой ажлын явцын талаар танилцууллаа.

Сүхбаатар дүүргийн хоёр байрны усыг соруулж лагийг цэвэрлэжээ. Одоо ариутгал хийж, цахилгааныг өгөхөд бэлэн байгаа юм. Тус дүүрэгт нийт 19.8 тонн ус соруулсан бөгөөд бүх байранд ус соруулах үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Өнөөдөр байрнуудын усыг соруулж дуусгахаар төлөвлөжээ.

Баянзүрх дүүрэг 36 байрнаас наймынх нь усыг бүрэн соруулсан. Усыг нь соруулаад байхад усны түвшин буурахгүй байрууд байгаа нь хөрсний ус гарч байгаатай холбоотойг хэлжээ.

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Р.Дагдан “Натур орчмын 12 орон сууцны 659 хэрэглэгчийг цахилгааныг өчигдөр холбосон. Аль болох наадмаас өмнө бүх хэрэглэгчийг цахилгаанд холбохоор ажиллаж байна. Гол нь ус шавхагдахгүй байгааг” ярив.

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл “Сэлбэ голын усны түвшин 1.5 метрээр багассан. Голын хэвлий дотор хууль бусаар, зөвшөөрөлгүй буусан айлуудын хашаа, байшин үерт өртөж байгаа. Иймээс сэрэмжлүүлэг мэдээллийг чанга яригчаар зарлаж, зарим айлд холбогдох албан тушаалтнууд очиж мэдээлэл хүргэсэн.

Үерийн дараа голын эрэг дагуух айлуудыг нүүлгэн шилжүүлэх, зөвшөөрөлтэй ч үер орсон газруудад газрыг нь орных нь газраар солих, зөвшөөрөлгүй бол албадан нүүлгэхээс өөр аргагүй. Цаашдаа гэр хороолол, төвийн хорооллыг ариутгах ажил үргэлжилнэ. Нүүлгэн шилжүүлсэн айлууд эргэн гэртээ очсон. Үерийн хохирлыг тогтоохоор ажиллаж байна” гэв.

Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч Б.Цэрэн “Туул голын усны түвшин нэмэгдэж, аюултай түвшинд хүрсэн. Соёмботой хөшөөний орчмын 28 айлын 151 хүнийг нүүлгэн шилжүүллээ. Туул голын эрэг дагуу үзлэг хийхэд үерийн далангийн бэхжилт сайн, эрсдэл үүсээгүй.

Хоёр байранд хөрсний усны нэвчилтээс болж зоорийн давхар усаар дүүрсэн тул усыг соруулж дууссан. Яармагийн хэсэгт үерийн хэмжээнд хүрээгүй, 2-3 айлын хашаанд бага зэргийн ус орлоо. Нисэхийн есдүгээр хороонд гурван айл үерт өртөж, зургаан хүн голын дунд гацсан байсныг аврах багийнхан гаргасан.

Зайсангийн 22 дугаар хороо, 12 дугаар хороонд үерийн нөхцөл үүсэж, хүндрэхийг урьдчилж тооцоолсон. ОБЕГ-аас дөрвөн аврах баг, нэг нисдэг тэрэгтэй ирж, холбогдох албаныхан хамтран 181 хүнийг аварч, 35 хүнийг 10 дугаар сургуульд байрлууллаа. Ус татарсан” хэмээн мэдээлэв.

 

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Categories
мэдээ нийгэм

Үндэсний их баяр наадмын Буриад сурын харваа боллоо DNN.mn

Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын Буриад сурын харваа Төв цэнгэлдэх хүрээлэнгийн сурын талбайд өчигдөр болжээ.

Тус тэмцээнд эмэгтэй 74, эрэгтэй 147 харваач нийт 221 харваач цэц мэргээ сорин харвасан байна.

Эрэгтэйчүүдийн төрөлд:

  • Тэргүүн байрт Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уугуул, Дорнод аймгийн Үндэсний сурын холбоо, Хасбуу сурын холбоо, Заан Өндөр ХХК, Степп Голд ХХК-ны харваач, Буриад сурын Спортын мастер, Олон улсын хэмжээний мастер Баттөмөрийн Мөнхбамбар – 60 оноогоор эзэлж Буриад сурын Улсын мэргэн цолын болзол хангалаа
  • Хоёрдугаар байрт Дорнод аймгийн Баян-Уул сумын уугуул, Орхон аймаг Хангарьд спорт хороо, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн харваач, Буриад сурын улсын мэргэн, Спортын мастер Нямсүрэнгийн Өлзийхутаг – 58 оноо, 7 ластигаар эзлэв.
  • Гуравдугаар байрт Сэлэнгэ аймгийн Мандал сумын уугуул, Улаанбаатар хот, Мондэ багийн харваач Батсүхийн Батхуяг – 58 оноо, 3 ластигаар эзэлж, Буриад сурын спортын мастер цолын болзол биелүүллээ.
  • Дөрөвдүгээр байрт Ховд аймгийн Мөнххайрхан сумын уугуул, Жаргалант сумын харьяат, Ховд аймгийн ЗДТГ, Гүрт Богд ХХК, Шинч Мэргэд багийн харваач Цэвээндоржийн Батзориг – 57 оноо, 5 ластигаар эзэлж Буриад сурын спортын мастер цолын болзол хангалаа.
  • Тавдугаар байрт Хэнтий аймгийн Дадал сумын харьяат Буриад сурын Олон улсын хэмжээний мастер Гүмжавын Эрдэнэчулуун 56 оноо, 9 ластигаар  шалгарчээ.

Эмэгтэйчүүдийн төрөлд:

  • Тэргүүн байрт Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын уугуул, Баяндун сумын харьяат, Баяндун сумын Эрүүл мэндийн төв, Дорнод аймгийн Харваачдын холбооны харваач, Буриад сурын Улсын мэргэн, Спортын мастер Чагнаадоржийн Гандаваа – 55 оноо, 1 ластигаар эзлэж, Буриад сурын Хошой мэргэн цолын болзол хангалаа.
  • Дэд байрт Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уугуул, Сэргэлэн сумын харьяат, “Заан Өндөр” ХХК, Сэргэлэн сумын Соёлын төв, Дорнод аймгийн Харваачдын холбооны харваач Төмөрбатаагийн Баттуяа – 54 оноо, 4 ластигаар эзэлж, Буриад сурын Спортын дэд мастер цолын болзол биелүүллээ.
  • Гуравдугаар байрт Дорнод аймгийн Дашбалбар сумын уугуул, Дорнод аймгийн Харваачдын холбоо, “Баргудай мэргэн” багийн харваач, Буриад сурын Спортын мастер, Аймгийн мэргэн Батсүхийн Ганчимэг – 53 оноо, 3 ластигаар эзэллээ.
  • Дөрөвдүгээр байрт Дорнод аймгийн Баян-Уул сумын уугуул, Улаанбаатар хотын Багануур дүүргийн харьяат, Багануур дүүргийн Харваачдын холбооны харваач, Буриад сурын Спортыг мастер Мөнхболдын Мөнхцэцэг – 52 оноо, 5 ластигаар эзэллээ
  • Тавдугаар байрт  Өвөрхангай аймгийн Богд сумын уугуул, Эрчим хүчний зохицуулах хорооны харваач, Буриад сурын Спортын дэд мастер Дондогцэрэний Цэцэгмаа – 51 оноо, 4 ластигаар тус байр эзэлсэн байна

Буриад сурын Спортын мастер цолын болзлыг:

1. Сэлэнгэ аймгийн Мандал сумын уугуул, Улаанбаатар хот, Мондэ багийн харваач Батсүхийн Батхуяг – 58 оноо, 3 ласти

2. Ховд аймгийн Мөнххайрхан сумын уугуул, Жаргалант сумын харьяат, Ховд аймгийн ЗДТГ, Гүрт Богд ХХК, Шинч Мэргэд багийн харваач Цэвээндоржийн Батзориг – 57 оноо, 5 ласти

Буриад сурын Спортын дэд мастер цолын болзлыг

  1. Өвөрхангай аймгийн уугуул, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн тамирчин, Өвөрхангай аймгийн “Их өв” багийн харваач Цэрэндондовын Эрдэнэбулган 54 оноо, 6 ласти
  2. Хэнтий аймгийн Бэрх тосгоны уугуул, Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяат, Дорнод аймгийн Харваачдын холбоо, “Баргудай мэргэн” багийн харваач Бадарчийн Лхагвадорж 54 оноо, 3 ласти
  3. Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат, Цагаан-Овоо сумын Ерөнхий боловсролын сургууль, Дорнод аймгийн харваачдын холбоо, Хасбуу сурын холбоо, Заан Өндөр ХХК, Степп Голд ХХК-ийн харваач Баянмөнхийн Батжаргал 55 оноо, 7 ласти
  4. Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат, Дорнод аймгийн Харваачдын холбоо, Хүйхэрэй мэргэн сурын холбооны харваач Ганболдын Энхтулга 56 оноо, 3 ласти
  5. Ховд аймгийн Дуут сумын харьяат, Ховд аймгийн Гүрт Богд ХХК, Шинч мэргэд багийн харваач Бямбадоржийн Түвшинзориг 54 оноо, 3 ласти
  6. Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат, Цагаан-Овоо сумын Ерөнхий боловсролын сургууль, Дорнод аймгийн харваачдын холбоо, Хасбуу сурын холбоо, Заан Өндөр ХХК, Степп Голд ХХК-ийн харваач Жадамбын Оюунгэрэл 54 оноо, 4 ласти
  7. Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уугуул, Сэргэлэн сумын харьяат, “Заан Өндөр” ХХК, Сэргэлэн сумын Соёлын төв, Дорнод аймгийн Харваачдын холбооны харваач Төмөрбатаагийн Баттуяа  54 оноо, 4 ластигаар хүртчээ.
Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Бүгд Найрамдах Киргиз улсын Ерөнхийлөгч С.Н.Жапаров Монгол Улсад хүрэлцэн ирэв DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Н.Жапаров 2023 оны 07 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирэв.

Ерөнхийлөгч С.Н.Жапаровыг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Ганхуяг болон албаны бусад хүн угтав.

Төрийн айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Н.Жапаровтай албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, улс төрийн харилцан итгэлцэл, харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх, бүс нутаг болон олон талт хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар ярилцана.

Хоёр улсын төрийн тэргүүн харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцох бөгөөд Ерөнхийлөгч С.Н.Жапаровт УИХ-ын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар бараалхана.

Айлчлал Төв Азийн орнуудтай харилцаа, хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэх бодлогын хүрээнд хоёр улсын харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, тээвэр, ложистик, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх чухал ач холбогдолтой.

Монгол Улсын Ерөнхийлөгч 2019 онд Бүгд Найрамдах Киргиз Улсад албан ёсны айлчлал хийсэн бөгөөд Киргиз Улсын төрийн тэргүүн 21 жилийн дараа Монгол Улсад айлчилж байна.

Categories
мэдээ нийгэм

“Энх саран” сувиллын ойр орчимд үерийн усанд боогдсон 212 иргэнийг нүүлгэн шилжүүлж, далан босгожээ DNN.mn

Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Энх саран” сувиллын газар болон түүний ойр орчимд үерийн улмаас боогдсон нийт 212 иргэнийг нүүлгэн шилжүүлжээ.

Нүүлгэн шилжүүлэх ажилд ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, НОБГ-ын Аврах анги, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн газрын нийт 60 гаруй алба хаагч, 12 автомашин, хоёр завьтайгаар оролцсон байна.

Мөн үерлэсэн байршлуудад чиг үүргийн болон хороодын ажилтан, албан хаагчид хамтран хуримтлагдсан хог хаягдлыг ачиж тээвэрлэх, үүссэн лаг, шаврыг хусаж цэвэрлэх, усанд автсан хэсэгт үерийн далан босгож байгааг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

“Өдрийн сонин”-ы “Фото агшин” буланд гэрэл зургаа нийтлүүлээрэй DNN.mn

Монголын хамгийн олон уншигч, захиалагчтай Өдрийн сонины арын нүүрний “Фото агшин” буланд уншигч та бүхэн гэр бүл, найз нөхөд, хамт олон, арван жил, аялал, амралт зугаалга, амьдралын дурсамжтай, хөгтэй түүхэн, агшнуудыг буулгасан ховор нандин гэрэл зургуудаа нийтлүүлж ойр дотны хүмүүстээ бэлэг болгон барих боломжийг та бүхэнд олгож байна.

Мөн хайртай хүмүүсийнхээ төрсөн өдрийг тохиолдуулж Өдрийн сонинд зургийг нь нийтлүүлэх нь санаанд оромгүй, мартагдашгүй бэлэг болох нь дамжиггүй.

Та доорх гар утсаар холбоо барьж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
Гэрэл зураг хүлээн авах мэйл:  tsetsen_ub@yahoo.com Утас: 99726006

Өдрийн сонины Арын нүүрний “Фото агшин” буланд уншигч, захиалагчдаас ирүүлж нийтлүүлээд буй гэрэл зургуудыг танилцуулж байна.

 

 

 

Categories
мэдээ нийгэм

Сэлбэ голын үерээс хамгаалах 11 байршилд хамгаалалтын далан босгов DNN

Чингэлтэй дүүргийн 19, 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт айл өрхүүд Сэлбэ голын үерийн усанд өртсөн 25 дуудлагыг ЧД-ийн Онцгой байдлын хэлтэс хүлээн авч үер усны аюулаас урьдчилан сэргийлэх, нүүлгэн шилжүүлэх, үер усанд боогдсон иргэдийг татан гаргах, хоол хүнсээр хангах ажлыг дүүргийн Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн 262 албан хаагч, 9 механизм, 20 ачааны автомашинтайгаар 2023 оны 7 дугаар сарын 04-ээс 07-ны өдрүүдэд дүүргийн 19, 24 дүгээр хорооны үерийн усанд өртсөн 273 өрхийн 650 гаруй иргэний аюулгүй байдлыг ханган 1.5км-ийн урттай даланг 156 машин шороо асгаж, хүчитгэх ажлыг шуурхай зохион байгуулан ажиллалаа.

Тус ажлыг зохион байгуулахад дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 41 албан хаагч 5 тээврийн хэрэгсэл, Цагдаагийн газрын 35 албан хаагч 3 тээврийн хэрэгсэл, ЗДТГ-ын Цэргийн штабын 5 албан хаагч, дүйцүүлэх 13, 1 тээврийн хэрэгсэл, ”Тохижилт үйлчилгээний” ХХК-ийн 45 албан хаагч, 1 ковш, 1 экскаватор, 15 ачааны машин, “Наши трейд” ХХК-ийн 19 албан хаагч, 1 экскаватор, 5 ачааны машин, ЗДТГ, хороодын ажлын албаны 104 албан хаагч,  3 тээврийн хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэлээ гэж ЧД-ийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

175 өрхийн 525 иргэнийг нүүлгэн шилжүүллээ DNN.mn

Нийслэлийн онцгой комиссоос 13:00 цагийн байдлаарх үерийн нөхцөл байдал болон авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.

Тодруулбал,  долоодугаар сарын 1-нээс үргэлжлэн орсон борооны улмаас нийслэлийн 26 хорооны 31,600 өрхийн 128,100 иргэн, 11 байршилд гудамж зам 108 барилга байгууламж үерт өртсөн. Долоодугаар сарын 7-8-нд шилжих шөнө, 8-ны өглөөний байдлаар Туул голын усны түвшин Улаанбаатар хот орчимд үргэлжлэн нэмэгдэж, 6:00 цагийн байдлаар 311 см хүрч, үерийн аюултай түвшинг 50 см давж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар “Нийслэлийн Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянзүрх, Баянгол, Чингэлтэй дүүргийн 21 байршилд нийслэл, дүүргийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, нутгийн захиргаа, төрийн цэргийн болон тусгайлсан чиг үүргийн байгууллагын 2,945 ажилтан, алба хаагч 504 техниктэй үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

Хотын хэмжээнд нийт 85 дэд өртөөний 6,889 хэрэглэгч хүчдэлгүй байна. Тухайлбал, Сэлбэ гол дагуу байршилтай 5, 6 буудал орчмоор, “Натур” төв, “S Outlets” дэлгүүр, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Тээврийн цагдаагийн газар, Дунд гол дагуу байршилтай “Ирээдүй” хороолол орчмын хэрэглэгчдийн хүчдэлийг салгасан, эрсдэл буурмагц цахилгааныг залгана.

Нийслэлийн хэмжээнд усанд автсан нийт 144 орон сууцнаас 43 мото помп ашиглан 79 орон сууцны барилгын усыг соруулж, хатаах, цэвэрлэх, ариутгах ажлыг хийж байна, орон сууцны 65 барилгын усыг соруулж байна. Үерийн усыг соруулаагүй 13 байр бий.

Одоогоор 51 тээврийн хэрэгслээр 59 рейс явж 1260 шоо метр шороог зөөж буулган, “Улаанбаатар Буян” ХХК-ийн урд төв зам дагуу, Маршалын гүүрийн зүүн тал, Туул гол дагуу 181 метр урт, 10 метр өргөн, зургаан метр өндөртэй далан босгоод байна. Мөн “Khan Hills” хотхоны баруун талын зам дагуу далан, Сүхбаатар дүүргийн 13, 15 дугаар хорооны үерийн далан, Маршалын гүүрийн зүүн тал, Туул гол дагуу даланг сэргээн босгосон.

Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн долоон хорооны нийт 555 өрх усанд автсанаас 175 өрхийн 525 иргэнийг нүүлгэн шилжүүллээ.

Нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд өнөөдрийн 00:00 цаг хүртэл гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, зарим байршилд авто зам, замын байгууламж болон авто тээврийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарласан. Тухайлбал, Хүй долоон худгийн зам, 22-ын товчооны зам, Эмээлтийн зам, Хувьсгалчдын гудамж, Чингэлтэйн өргөн чөлөө, Бэлх, Сэлхийн зам, Шадивлангийн замуудад нүхэн эвдрэл засварлах ажил хийж байна. “Натур” төвийн замын хөдөлгөөнийг нээсэн” гэлээ.

Categories
мэдээ цаг-үе

​​“Өдрийн сонин”-д бүх төрлийн шуурхай зар, зар мэдээ өдөр тутам хэвлэгдэж байна DNN.mn

Монголын хамгийн олон уншигч, захиалагчтай Өдрийн сонинд бүх төрлийн үгэн зар өдөр тутам хэвлэгдэж байна.

Өдрийн сониныг хэвлэмлээр 15 мянга, цахимаар 30 мянган хүн өдөр бүр тогтмол уншдаг.

Та зараа Монголын хамгийн олон уншигчтай сонинд нийтлүүлэхийг хүсвэл 19001987 дугаарын утсаар холбогдож болно. Мөн Мобикомын 155005 дугаарт зарыг тань мессежээр хүлээн авч байна. Зар сурталчилгааны албаны 99190807, 99181648, 96441103, 99017006, 99005205, 99115924, 99195013, 91185115 дугаарын утаснуудад хандаж шуурхай зар, зар мэдээ болон реклам сурталчилгаагаа нийтлүүлэх боломжтой.

ШУУРХАЙ ЗАР, ЗАР МЭДЭЭ:

  • Хүчингүйд тооцов
  • Нэр өөрчлөгдөв
  • Хаясан, гээсэн бичиг баримт
  • Татан буугдав
  • Ажлын байрны зар
  • Тендерийн урилга
  • Дуудлага худалдаа
  • Обьект
  • Үйлчилгээ
  • Газар, хашаа
  • Байр, оффис түрээслүүлэх
  • Сургалт
  • Худалдана
  • Худалдаж авна
  • Хамтарч ажиллана
  • Автомашин
  • Хэлбэр өөрчлөгдөв
  • Хаус
  • Холбоо барина уу
  • Үнийн санал авах урилга… гэх мэт.

ЗАР ХҮЛЭЭН АВАХ ЦЭГҮҮД:

  • “Өдрийн сонин”-ы редакци
  • МУБИС-ийн урд нүхэн гарц
  • Хорооллын “Ачлал” их дэлгүүрийн 1 давхар
Categories
мэдээ цаг-үе

Туул голын усны түвшин 23 см багассан байна DNN.mn

Туул голын усны түвшин Улаанбаатар хот орчимд долоодугаар сарын 9-ний 06:00 цагийн байдлаар өмнөх өдрийн 20 цагийнхаас 23 см буурч, үерийн аюултай түвшнээс 23 см багассан байна.

Харин Алтанбулаг сум орчимд Туул голын усны түвшин 704 см байгаа бөгөөд энэ нь өнгөрсөн өдрийн 20 цагийн ажиглалтын мэдээнээс 6 см буурсан үзүүлэлт юм.

Categories
мэдээ цаг-үе

Үс засуулбал өлзийтэй сайн DNN

2023-07-09, / БИЛГИЙН ТООЛЛЫН: 22

Аргын тооллын: 2023-07-09,

Наран ургах шингэх: 05:02-20:51

Үс засуулбал: Үс засуулахад эд, идээ элбэгшин эрхэм сайн. Харин нохой, бар, туулай жилтнээ муу цээрлэвэл зохилтой

Барилдлага: Үхэхийн барилдлагатай өдөр

-Билгийн тооллын 22, шар луу өдөр, могойг хүлэгч-25 одтой, гал суудалтай, 6 цагаан мэнгэтэй, үхэхийн барилдлагатай өдөр. Лусын буулттай өдөр.
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин бузарыг дарж, дайсагнах үйл, эвлүүлэх, бэрийн үйл, улайны үйл, мал гаргах, ан гөрөө хийх, үхэгсдийн үйл, цэрэгт мордох, онгоц, сал, модон тээрэм урлах, гүүр барих, газар малтах, замд гарах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах үйл, хүн, малыг самнах, ханаж, төнөх, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, буян хишгийн даллага авах, хурим хийх, мал хөнгөлөхөд муу.