Гэр хорооллын ариутгал халдваргүйтгэл үргэлжилж байна.
Author: ДАМЖИНГИЙН БАТТОГТОХ
Улаанбаатар хот орчмын голуудын усны түвшинг өнөөдрийн 08:00 цагийн байдлаар танилцуулъя.
-Тэрэлж гол 10 см-ээр буурч 157 см
-Туул гол 3 см-ээр буурч 347
-Сэлбэ гол Санзай орчимд 282 см, Дамбадаржаа орчимд 115 см
-Улиастай гол 4 см-ээр буурч 206 см болжээ.
Уг өдрийг 2008 оноос жил бүрийн 7 дугаар сарын 10-нд тэмдэглэж буй бөгөөд энэ өдөр алтан соёмбот Төрийн далбаагаа мандуулж, цэргийн хүндэтгэлийн жагсаал хийж, төрийн далбаандаа хүндэтгэл илэрхийлдэг билээ.
Монгол Улсын үндсэн хуульд “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн. Төрийн сүлд, туг, далбаа, дуулал нь Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийг илэрхийлнэ” хэмээн заажээ.
Монгол төрийн бэлгэ тэмдэг болсон төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандаж, түүхт ёс, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор 2008 оноос “Монгол Улсын төрийн далбааны өдөр”-ийг жил бүрийн долдугаар сарын 10-ны өдөр тэмдэглэж байна.
Монгол Улс одоогийн Төрийн далбааг 1992 оноос хэрэглэж эхэлсэн бөгөөд өмнө нь 1911, 1924, 1940, 1945, 1960 онд Төрийн далбаагаа шинэчилж байсан түүхтэй.
Улаанбаатарт үргэлжлэн орсон борооны улмаас Сэлбэ голын зүүн тал, Баянзүрх дүүрэгт 61 блок барилгын B1 давхар 101,313 шоо метр буюу 101.3 мянган тонн усанд автаж, дүүрсэн байна. Тэгвэл өнгөрсөн шөнийн 22:00 цагийн байдлаар 11 блок барилгын 23.8 мянган тонн усыг бүрэн соруулж дууссан байна. Одоо тус байруудад ариутгал хийнэ.
Түүнчлэн 50 барилгын 77.5 мянган тонн усны 60 хувь буюу 46.5 мянган тонн усыг соруулаад байгаа талаар ОБЕГ-аас мэдээллээ.
Тулгар төрийн 2232, Их монгол улс байгуулагдсаны 817, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдаанд түрүүлсэн бөхөд 10.000 ам.доллар, үзүүрлэсэн бөхөд 5.000 ам.доллар тус бүр гардуулан өгөх болсноо “Азуре Коал Монгол Майнинг” ХХК-ны захирал С.Мөнхбат МҮБХ-нд өнөөдөр албан ёсоор мэдэгджээ.
Уг шагналыг долоодугаар сарын 13-ны 11.30 цагт гардуулах юм байна. Харин “Бридж” групп уламжлал ёсоор долоогийн даваанд тунан барилдаж, шинээр улсын заан цол хүртсэн бөхөд “ЗААН ЖИМНИ” авто машиныг шагнал болгон гардуулна.
Үндэсний их баяр наадмын өдрүүдэд томоохон зах, худалдааны төв, сүлжээ дэлгүүрүүдийн ажиллах цагийн хуваарь.
2023-07-10, Даваа гараг / БИЛГИЙН ТООЛЛЫН: 23
Аргын тооллын: 2023-07-10, Даваа гараг
Наран ургах шингэх: 05:03-20:51
Үс засуулбал: Үс засуулахад эд эдлэл, идээ ундаа олдох төгс жаргалантай сайн. Харин гахай, луу жилтнээ цээрлэвэл зохилтой
Барилдлага: Рашааны барилдлагатай өдөр
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бага зэргийн дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +14…+16 градус, өдөртөө +24…+26 градус дулаан байна.
Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр +6…+11 градус, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +15…+20 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +21…+26 градус, бусад нутгаар +11…+16 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр +19…+24 градус, говийн бүс нутгийн нутгийн өмнөд хэсгээр +29…+34 градус, бусад нутгаар +24…+29 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө +11…+13 градус, өдөртөө +24…+26 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бага зэргийн дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +7…+9 градус, өдөртөө +21…+23 градус дулаан байна.
Тулгар төрийн 2232, Их монгол улс байгуулагдсаны 817, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадамд 512 бөх зодоглох бөгөөд барилдах бөхчүүдийг 2023 оны долоодугаар сарын 07-09-ний өдрүүдэд 10:00–19:00 цагийн хооронд МБӨ-нд бүртгэнэ.
Барилдах бөхчүүд цолны үнэмлэх, иргэний үнэмлэх, цээж зурагтайгаа өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.
Хүүхдийн барилдаанд барилдах 16 хүртэлх насны бөхчүүдийг долоодугаар сарын 08-09-ний өдрүүдэд 10:00-18:00 цагийн хооронд Монголын хүүхдийн ордонд бүртгэнэ.
Бүртгүүлэхдээ төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх /гадаад паспорт байж болно/, 2 хувь цээж зурагтай өөрийн биеэр очиж бүртгүүлнэ.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
Дархан-Эрдэнэтийн чиглэлийн хатуу хучилттай авто замын зорчих хэсэгт Хараа голын ус давсан тул хөдөлгөөнийг хаасан.
Харин Ширээ нурууны гүүрээр хөдөлгөөн хэвийн үргэлжилж, суудлын тэрэг, нийтийн тээвэр саадгүй нэвтэрч байгаа ч том оврын тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхгүй байгаа юм.
Иймд Хөвсгөл, Орхон, Булган аймгийн чиглэлд зорчих иргэд дээрх маршрутаар зорчихыг анхааруулж байна.
Эх сурвалж: ОБЕГ