Авто тээврийн Үндэсний Төвийн Зайсан дахь салбар иргэдийн хүсэлтээр аравдугаар сарын 1-ний өдрөөс тээврийн хэрэгслийн бүртгэлийн үйлчилгээ амралтын өдөр болох бямба, ням гаригт ажиллахаар болсон байна.
Харин Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Авто худалдааны цогцолбор”-т байрлах салбар нь даваа гарагт амардаг байсан бол мөн ажиллахаар болжээ.