УИХ-ын зарим гишүүнийг яллагдагчаар татсан талаарх мэдээллийг АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн өглөө.
Эрүүгийн хуулийн 22.3 буюу улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож хохирол учруулсан үндэслэлээр
- УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн хахууль өгөх гэмт хэрэгт /Эрүүгийн хуулийн 22.5.1 /
- УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих
- УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан
- УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал болгон хохирол учруулсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжих,
- УИХ-ын гишүүн Н.Наранбаатар албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал болгон хохирол учруулсан
- УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан зэрэг үндэслэлээр яллагдагчаар татагдсан.
Түүнчлэн яллагдагчаар;
- Зам тээврийн сайд асан 1,
- Төрийн нарийн бичгийн дарга асан 2,
- Аймаг сумын Засаг дарга 2
- УИХ-ын гишүүний зөвлөх 1
- Гаалийн улсын байцаагч 12
- Хил хамгаалах байгууллагын ажилтан 4
- Авто тээврийн үндэсний төвийн ажилтан 4
- Боомтын захиргааны мэргэжилтэн 2
- ЭТТ ХК-ийн ажилтан 6
- Тавантолгой төмөр зам ХК-ийн 3
- Нэр бүхий хуулийн этгээдийн 14 албан тушаалтан, 12 иргэн яллагдагчаар татагдаад байна.
Хэргийг шалгах явцад нийт 17 яллагдагчийг цагдан хорьсон бол одоо 8 иргэн цагдан хоригдож байна. Мөн улсын хилээр хязгаарласан 35, албан үүрэг түдгэлзүүлсэн 4, хувийн батлан даалт 26, мөрдөн шалгах явцад 13.8 тэрбум төгрөгийг хахуульд авсан нь тогтоогдсон тул 94 үл хөдлөх хөрөнгийг битүүмжлээд байна.