Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2024 оны долоодугаар сарын 8-19-ний өдрүүдэд авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр “Малын генетик нөөцийн үндэсний бүртгэл, мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, тайлагнах журам”, “Тусламж, хандиваар малын эм, эмнэлгийн хэрэгсэл хүлээн авах журам”-ыг хянаж, “Тавантолгой дулааны цахилгаан станц” ТӨХХК-ийн шилэн данс, төрийн худалдан авах ажиллагааны систем дэх мэдээлэлд дүн шинжилгээ хийв.
Авлигын эсрэг сургалтад 200 иргэн, албан тушаалтныг хамруулж зохион байгууллаа гэж Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.