Ирэх долоодугаар сард Монгол Улсад АСЕМ-ын 11 дэх удаагийн дээд түвшний уулзалт болно. Үүнтэй холбогдуулан дээд түвшний уулзалтын аюулгүй байдлыг хангах ажил хийгдэж байгаа. Тухайлбал, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний газраас АСЕМ-ын уулзалттай холбогдуулан гадаад иргэн, харьяалалгүй хүний бүртгэл, хяналтыг сайжруулахаар ажиллаж эхэлсэн байна. Энэ хүрээнд хууль, хяналтын байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа аж.