Categories
мэдээ нийгэм

АСЕМ-ын уулзалтаар гэрээт ажилтнуудыг залилсан талаар хохирогчид мэдээлэл хийнэ

Image result for Арванхоёрдугаар сарын 21-нд болох үйл явдал09.00 цагт “Скай плаза” төвд “Ажил мэргэжлийн чиг баримжаа-2016” уулзалт болно.

10.00 цагт “Блю Скай” зочид буудалд “Эрдэс баялгийн салбарт үйл ажиллагаа эрхлэгч компаниудын ашиг хүртэгч жинхэнэ эздийг ил тод болгох нь” цуврал хэлэлцүүлэг болно.

11.00 цагт Улаанбаатар хотын хэмжээнд автомат тоглоомын үйл ажиллагаа эрхэлж байсан аж ахуйн нэгжүүдэд хийсэн шалгалтын талаар Улаанбаатар хотын цагдаагийн газарт мэдээлэл хийнэ.

11.00 цагт ОӨУБЕГ-ын төв байранд тус байгууллага оюуны өмчийн зөрчил, түүнийг илрүүлэх, хамгаалах чиглэлээр Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурна.

12.00 цагт Монгол Улсын Филармонид “Snow Melody-2017 New years” тоглолтын талаар мэдээлэл хийнэ.

14.00 цагт Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн шинэ байранд шинэ технологи, шинээр үйлдвэрлэн гаргаж байгаа цус, цусан бүтээгдэхүүнийг танилцуулах “Нээлттэй хаалганы өдөр” болно.

Төрийн ордонд

09.30 цагт “Монгол Улсын тусгаар тогтнол ба батлан хамгаалах бодлого” эрдэм шинжилгээний бага хурал Иргэний танхимд болно.

11.00 цагт Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх БНКУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Калыбек Кобландинтай уулзана.

14.00 цагт Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх Онцгой байдал болон бусад хамаарах салбарын алба хаагчдад шагнал гардуулна.

14.00 цагт “Их эзэн Чингис хаан” танхимд Хууль зүйн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаан болно.

14.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Өргөдлийн байнгын хороо хуралдана.

“Үндэсний мэдэээллийн төв”-д

11.00 цагт УИХ-ын гишүүн Ж.Батзанданг дэмжигчид цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт АСЕМ-ын уулзалтаар ажилласан гэрээт ажилтнуудыг залилсан талаар хохирогчид мэдээлэл хийнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *