Categories
мэдээ улс-төр

АСЕМ-ын нэгдүгээр хуралдаан хаалттай үргэлжилж байна

АСЕМ-ын дээд түвшний XI дүгээр уулзалт хаалттай үргэлжилж байна. Нэгдүгээр нэгдсэн хуралдаан “Түншлэлийн 20 жил: Өнгөрснөө дүгнэж, ирээдүйгээ тодорхойлох нь” сэдвээр хэлэлцэх бол, хоёрдугаар нэгдсэн хуралдаан “АСЕМ-ын түншлэлийг хөгжүүлэх өргөн уялдаа холбоо” сэдвийн дор хуралдах ажээ. Хүндэт төлөөлөгчид үдээс хойш “Нүүдэлчдийн баяр наадам”-ыг үзэж сонирхохоор төлөвлөсөн байна.

Уг чуулганы хүрээнд, 80 гаруй уулзалт төлөвлөгдсөн бөгөөд Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 30 гаруй хэлэлцээ хийнэ. АСЕМ-ын гишүүн орнуудын өөр хоорондоо хийдэг хоёр талын уулзалт нь АСЕМ-ын нэгэн чухал үйл ажиллагаа юм. Хоёр талын болон олон талын уулзалтаар улс орнууд холбогдох асуудлуудыг хөндөж, хэлэлцэн тохиролцон, шийдэлд хүрдэг. Энэ удаагийн уулзалтаар Мъянмар-Голланд, Европын холбоо-Япон, Өмнөд Солонгос-Лаос, Япон-Герман, Сингапур-Швед зэрэг улс орнууд Шангри-Ла, “Чингисийн хүрээ”, АСЕМ виллаж-д хоёр талын уулзалт товлоод байна. Дээрх уулзалтууд хаалттай байх ба АСЕМ-ын ажлын албанаас тухай бүрт нь мэдээлэл өгөх аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *