Хурдан соёолонгийн түрүүг авсан “Унаган хурд” гал дээр Асашёорюү Д.Дагвадорж өнөөдөр наадаж байна. Тэрбээр, “ Сэтгэл санаа, хийморь лундаа сэргээд сайхан байна. Өнөөдөр төв цэнгэлдэх явахгүй, эндээ өнжинө. Монгол түмэн минь сайхан наадаарай. Та бүхний залбирч шүтэж байгаа бөхчүүд үзүүр түрүүнд үлдэж, хүссэн цолондоо хүрэхийг хүсэн ерөөе” гэлээ.