Categories
мэдээ нийгэм

Архангайчууд дугуйн замтай болжээ

Архангай аймаг өмнө нь дөрөвхөн км хатуу хучилттай автозамтай байжээ. Тэгвэл шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Гудамж” төслийн хүрээнд аймгийн төвд нийт 8.5 км хатуу хучилттай авто зам, явган хүний зам, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зам, гарц, дугуйн зам, гудамжны гэрэлтүүлэг, ногоон байгууламж төвлөрсөн долоон уулзвартай болсон байна. Мөн бусад жижиг дөрвөн замын уулзвар найм, гурван замын уулзвар 22, гэрлэн дохио, газар доорхи дэд бүтцийн сувагчлал, тэмдэг тэмдэглэгээг иж бүрнээр нь хийжээ. Ингэснээр Архангай аймаг улсын хэмжээнд хамгийн урт дугуйн замтай аймаг болсон байна.

Энэ талаар аймгийн ИТХ-ын дарга Ч.Мөнхбат “Хүндрэлүүд мэдээж гарч байсан. Орон нутгийн иргэдийн аюулгүй байдал сайн сайхны төлөө бидний үр хойчийн төлөө тодорхой хэмжээний хөрөнгө оруулалттайгаар зам тавигдах гэж байна гэдгийг иргэддээ маш сайн ойлгуулж өгсөн” хэмээн ярилаа. 2.9 км дугуйн зам хийгдсэнээр иргэд ч дугуй унах нь нэмэгджээ. Дугуйн клуб байгуулагдаж, чөлөөт цагаараа дугуй унах иргэдийн тоо нэмэгдэж эхэлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *