Categories
гадаад мэдээ

Аргентины Ерөнхийлөгчийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ

Аргентины Ерөнхийлөгч Кристина Де Киршнерийн хэргийг шүүх хурлаар хүчингүй болгох шийдвэр гаргасан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ.

Ерөнхийлөгчийг 1994 онд Буэнос Айрес хотын Еврей сүмд гарсан террорист халдлагад холбоотой хэмээн буруутгаж байсан юм. Холбооны шүүгч Даниэл Рафекас гэмт хэрэгт холбогдох үндэслэл болон баримт хангалтгүй байгаа учир дээрх хэрэгт Ерөнхийлөгчийг яллах үндэслэл байхгүй гэж мэдэгджээ.

Халдлагын үеэр 85 хүн амиа алдсан юм. Энэхүү хэргийг амиа алдсан прокурор Алберто Нисман мөрдөж байсан бөгөөд энэ хэрэгт Ираны Засгийн газар холбогдож, Аргентины эрх баригчид нуун дарагдуулсан гэх баримтыг бүрдүүлсэн байжээ. Мөн Нисман өөрийн шалгаж байсан хэрэгтэй холбоотойгоор Ерөнхийлөгч Кристина Фернандес де Киршнерийг баривчлах төлөвлөгөөтэй байсан юм. Тэрээр тайлангаа өгөхөөс хэдхэн цагийн өмнө амиа алдсан билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *