Ардчилсан намын VII их хурал “UB палас”-т эхэллээ. Хуралд 2000 гаруй төлөөлөгч оролцож байна. Өмнөх их хуралд 1000 гаруй төлөөлөгч оролцсон бол энэ удаад сум бүрээс хоёр, хороо бүрээс таван төлөөлөгч нэмэгдсэнээр 2000 гаруй төлөөлөгч оролцож байгаа юм.
Их хурлаас Ардчилсан намын даргаар С.Эрдэнийг батламжилж, Ардчилсан намын Үндсэн дүрмийг хэлэлцэх юм байна. Ардчилсан намын VII их хуралд санал өгөх эрхтэй 2854 гишүүн оролцож байгаа гэнэ. Тэднээс 40-өөс дээш насныхан 1000 гаруй, 25-40 насныхан 800 гаруй, бусад нь 24-18 насныхан юм байна.
Ардчилсан намын VII их хурлыг удирдахаар Ардчилсан намын дүрмийн төслийг боловсруулсан ажлын хэсгийн ахлагч Ш.Түвдэндорж, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн С.Одонтуяа, Ардчилсан намын их хурлын төлөөлөгч Ц.Эрдэнэболд нарын найман хүн томилогдож ажилдаа ороод байна.