Categories
мэдээ нийгэм улс-төр

Ардчилсан нам “Иргэний Ардчилал” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ

Ардчилсан нам “Иргэний Ардчилал” үндэсний хөтөлбөрийг орон даяар эхлүүлж ойн баяраа тэмдэглэнэ гэж мэдээллээ. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Ардчилсан намын хэрэг эрхлэх газрын дарга Б.Ган-Очир өгсөн юм.

Тэрээр “2021 оны 12 сарын 6-ны өдөр ардчиллын төлөөх намууд нэгдсэн баярын түүхэн өдөр. Энэ өдөртэй холбогдуулаад хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулах юм. Ардчилсан нам өдгөө байгуулагдаад 21 жил болж байна. Харин ардчилсан хувьсгал ялаад 30 жил болж байна. Эрийн цээнд хүрч байгаа Ардчилсан нам 30 жил болж байгаа нийгмийн тогтолцоог шинэ түвшинд гаргах, “Иргэний ардчилал” үндэсний хөтөлбөрийг улс орон даяар зарлаж байна. Намын их хурлаа хийх үеэр төлөөлөгчид энэ ардчилал өөрөө иргэний ардчилал биш төрийн ардчилал болсон талаар ярьж байсан юм. Түүнчлэн ардчилал 30 жилийн дараа сорилтод оржээ гэж үзсэн. Иймээс дээрх хөтөлбөрийг санаачилж байна. Төрд бус иргэдэд эрх мэдлийг яаж өгөх вэ гэдэгт хэд хэдэн багц ажлыг хийж гэж байна. Энэ ажлын хүрээнд 12 дугаар сарын 3-нд Иргэний ардчилал ба 21 дүгээр зуун хэмээх эрдэм шинжилгээний хурал зарлаж байна. Мөн 12 дугаар сарын 4-нд гэр хороолол руу чиглэсэн “Иргэний ардчилал ба иргэний шийдэл” үйл ажиллагаа зохион байгуулна. Түүнчлэн Ардчилсан намын улс төрийн зөвлөл хуралдах юм. Үүний дараа 8-10 өдрүүдэд 330 сумаас нэгийг нь сонгоод хөгжлийн загвар болгож харуулж, шинжилгээ хийнэ. Хөдөө, орон нутаг руугаа хандсан ажил хийх гэж байна” гэж мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *