Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст 2021 оны эхний 10 сард авлигын 289 хэрэг бүртгэгдсэн байна.
Энэ нь өмнөх оны мөн үеэс 21 буюу 7.8% өссөн үзүүлэлт болж байна.
Авлигын гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс өсөхөд
- эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг 22 (11.6%)-оор
- хахууль авах гэмт хэрэг 5 (8.9%)-аар
- хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах гэмт хэрэг 4 (5 дахин)-өөр өссөн нь голлон нөлөөлснийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Харин 2021 оны аравдугаар сард 39 авлигын хэрэг бүртгэгдсэн нь өмнөх сараас 1 (2.5%)-ээр буурахад хахууль өгөх гэмт хэрэг 3 (60.0%)-аар буурсан нь голлон нөлөөлжээ.
Бүртгэгдсэн 289 хавтаст авлигын хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлгийн зүйлээр ангилахад
- 212 (66.7%) нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах,
- 61(19.2%) нь хахууль авах гэмт хэрэг
- 31 (9.7%) нь хахууль өгөх гэмт хэрэг
- 7 (2.2%) нь үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэг
- 5 (1.6%) нь хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах гэмт хэрэг
- 2 (0.6%) нь төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэрэг байна.
Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэрэг жилийн өмнө 190 бүртгэгдэж байжээ.