Categories
гадаад мэдээ нийгэм

АНУ, Япон зэрэг улсууд дайн эхлэхээс өмнө дипломатуудаа Украинаас гаргажээ || DNN.mn

АНУ, Япон зэрэг улсууд дайн эхлэхээс хэдэн долоо хоногийн өмнөөс дипломатуудаа Украинаас гаргажээ

Хоёр улсын хооронд үүсээд буй байдалтай холбоотойгоор гадаад улсууд Украинаас иргэдээ эх орондоо татан авах, аюугүй газар аваачихаар арга хэмжээг авсаар байгаа талаар ГХЯ-наас мэдээлэв.

ЭНЭТХЭГ

Энэтхэгийн дор хаяж 15,000 иргэн Украинд гацсан бөгөөд тус улсын Засгийн газар иргэдээ авахаар Украинтай хөрш зэргэлдээ Румын, Унгар, Польш, Словак улсуудтай ажиллаж байгаа аж. Одоогийн байдлаар тус улс эхний 250 гаруй иргэнээ 2 дугаар сарын 27-ны өдөр Румыны нийслэл Бухарестаас чартер нислэгээр авсан бөгөөд хоёр дахь ээлжийн 219 иргэнийг 2 дугаар сарын 28-ны өдөр авах ажээ.

АНУ, Их Британи, Япон зэрэг улсууд дайн эхлэхээс хэдэн долоо хоногийн өмнөөс өөрсдийн дипломатууд болон тэдний гэр бүлийг Украинаас гаргасан байна. Мөн иргэдээ дайн эхлэх шинж тэмдэг мэдэгдэх үеэс тус улсаас гарахыг зөвлөсөн байна.

ХЯТАД

Хятадын 6000 гаруй иргэн Украинд гацсан бөгөөд Киев, Харьков, Львов, Одесса зэрэг хотуудад амьдардаг. Тэдний дийлэнх нь оюутнууд байна. Украин дахь Хятадын ЭСЯ-ны мэдэгдсэнээр тус улс иргэдээ чартер нислэгээр авахаар ажиллаж байгаа бөгөөд хугацаа нь тодорхойгүй байна. Тус ЭСЯ-наас иргэддээ аль болох гадагш гарахгүй байх, хүнсээ сайн нөөцлөхийг зөвлөсөн. Хэрэв гадагшаа гарахаар бол өөртөө болон машин дээрээ Хятадын далбааг таних тэмдэг хэлбэрээр байршуулахыг зөвлөжээ.

БНХАУ-аас Украин Улсад суугаа Элчин сайд Фан Шяорун 2 дугаар сарын 27-ны өдөр Хятад иргэдийг Украинаас нүүлгэн шилжүүлэхэд маш аюултай нөхцөл байдал үүсээд байгаа бөгөөд Оросын цэргийн үйл ажиллагаа дуусаж, аюултай нөхцөл байдал намжсаны дараа иргэдийг нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөг хэрэгжүүлэхийг мэдэгдсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *