Categories
гадаад мэдээ

АНУ-ын арми Окинава арлын зарим хэсгийг Японд буцаан өгөхөө мэдэгджээ

АНУ-ын арми Окинава арал дахь эзэмшлийнхээ зургааны нэгийг Японд буцаан өгөхөө өчигдөр буюу Баасан гарагт зарлалаа. Энэ нь 1972 оноос хойшх хамгийн том газар буцаалт боллоо.

Баазад ажиллаж байсан Америк иргэн нутгийн эмэгтэйн амийг хөнөөснийг эсэргүүцсэн тэмцэл Окинавад ид өрнөөд байгаа билээ. Тэгвэл одоо баригдаж байгаа нисдэг тэрэгний буудлын ажлаа дуусгасны дараа АНУ 4,000 гектар газрыг Окинава арлынханд хүлээлгэж өгөхөөр болжээ.

Окинавагийн цэргийн баазын командлагч, дэслэгч генерал Лавренс Никольсон мэдэгдэлдээ “Бидний эзэмшлийг бууруулах ёстой гэсэн Окинавачуудын хүслийг бид хүндэтгэн үзэж байна” хэмээн мэдэгджээ.

Никольсон генерал нутгийн эмэгтэй алагдсаны дараа 30 хоногийн гашуудал зарлах, саяхан согтуу усан цэрэг машин жолоодоод баригдсаны дараа цэргүүдэд согтууруулах ундааг хориглох зэргээр нутгийн иргэдийн сэтгэл санааг тайвшруулах арга хэмжээг авсаар байгаа ч эсэргүүцэл буурахгүй байгаа юм байна.

Окинавагийн цэргийн баазад одоогоор АНУ-ын 30,000 цэрэг байрладаг ба арлын газар нутгийн 20 хувийг эзэлдэг аж. Энэ нь Ази дахь АНУ-ын гол цэргийн обьект болдог аж. Энэхүү Окинавагийн бааз нь Хятадын хүч түрэлтийг зогсоох зорилготой баригджээ.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *