Categories
гадаад мэдээ

АНУ-д цагдаа нар 14 настай хүүг буудан хөнөөсөн хэрэг гарлаа

АНУ-ын Лос Анжелес хотод лхагва гаригт 14 настай хүүг цагдаагийн нар буудан хөнөөсөн хэрэг гарчээ. Цагдаа нар хотын зүүн захад буун дуу гарлаа гэсэн дуудлагаар явж очжээ. Очиход булангийн цаанаас цагдаа нар руу гал нээхэд тэд зөрүүлэн гал нээжээ. Тэр үеэр 14 настай хар арьст хүү Жесси Жэймс Ромеро бууны суманд оногдож Лос Анжелесийн шүүх эмнэлэгт хүргэгдээд нас барсан байна. Харин түүнтэй хамт байсан бусад сэжигтнүүд зугтаж амжсан байна.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *