Categories
гадаад мэдээ

Англид нэг удаагийн хуванцар хоолны хэрэгслийг хориглоно

Их Британийн Засгийн газар Англид нэг удаагийн хуванцар хоолны хэрэгсэл, таваг, аяга хэрэглэхийг хориглохоор төлөвлөж буйгаа бямба гарагт мэдэгдлээ. Ингэснээр далай тэнгист хаягдах хуванцар эдлэлийн хэмжээг бууруулахад хувь нэмрээ оруулна гэж сайд нар үзэж байна.

Энэхүү бодлогын талаарх зөвлөгөөнийг намраас эхлүүлэх бөгөөд Засгийн газар бусад хуванцар эд зүйлсийн хэрэглээг хориглохыг ч үгүйсгээгүй байна. Харин байгаль орчныг хамгаалагч идэвхтнүүдийн хувьд илүү яаралтай хийгээд өргөн хүрээг хамарсан шийдвэр гаргахыг уриалж байгаа ажээ.

Шотланд, Уэльс, Умард Ирландын хувьд нэг удаагийн хуванцар хоолны хэрэгслийг хориглох төлөвлөгөөгөө хэдийнээ боловсруулаад байгаа бол Европын Холбоо ижил хоригийг долоодугаар сард танилцуулсан нь Английн сайд нарыг ийм шийдвэр гаргах чиглэлд ажиллахад түлхэц болжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *