Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаанаар тус намын дарга Л.Гантөмөрийг намын даргаар улираан томилжээ.
ҮБХ-ны хуралдаан Ардчилсан намын дарга, тэргүүлэгч гишүүд болон нийт гишүүдийн 70 гаруй хувийн ирцтэй цахимаар зохион байгуулагдаж, 90 хувийн саналаар ийнхүү шийдвэрлэжээ.
Ардчилсан нам УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд өмнөх амжилтаа ахиулан 42 суудлыг авсанд ҮБХ-ны гишүүдийн зүгээс Ардчилсан намын дарга, удирдлагуудад баяр хүргэж, амжилт хүссэн гэж АН-аас мэдээллээ.
Түүнчлэн ҮБХ-ны хорооны хуралд оролцсон гишүүдийн 92 хувийн саналаар АН Засгийн газарт хамтран ажиллах шийдвэрийг гаргасан байна.
One reply on “АН-ын дарга Л.Гантөмөрийг улираан томилов DNN.mn”
Гантөмөр өө…. цахиагийн элбэгдоржоосоо үүрд салахгүй бол АН 2028 онд дахиад л сөрөг хүчин хэвээрээ үлднэ шүү….чамд 4 жил бна