Categories
мэдээ улс-төр

АН-ын их хурал энэ сарын 5-ны өдөр болно

Ардчилсан намын IX их хурал энэ сарын 05-ны өдрийн 12:00 цагт болно. Энэ удаагийн хуралдаанаар Үндсэн дүрэмд тусгасны дагуу Ардчилсан намын Үзэл баримтлалыг шинэчлэн батлах юм байна. Намын IX их хурлыг хуралдуулах шийдвэр гарсантай холбогдуулан үүрүүдийг хуралдуулж байгаа бөгөөд хурлаар намын гишүүд дундаасаа их хуралд оролцох төлөөлөгчөө сонгох юм байна. Ардчилсан нам энэ сард мөн “Хөгжил-шинэчлэл” аянаа дүгнэж, тайлангаа гаргах бөгөөд гишүүдийнхээ саналыг намын IX их хуралд өргөн барих аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *