Categories
мэдээ улс-төр

АН-ын бүлэг өргөтгөсөн хуралдаан хийж байна

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр өргөтгөсөн хуралдаан хийж байгаа аж. Их тэнгэр дэх тус хуралдаанаар Ардчилсан намын эв нэгдлийн тухай хэлэлцэх юм.

УИХ-ын намрын чуулганы хугацаанд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдийг орон нутагт ажиллах үед иргэд “Танай нам Засгийн газрыг барих хугацаанд их зүйлийг хийлээ. Даанч дотоод дахь хэрүүл чинь хэтрээд хийсэн бүтээснийг тань баллаж байна. Ардчилсан намыг муухай харагдуулж байгаа юм чинь хэрүүл, толхилцол боллоо. Хэрүүлээ зогсоо” гэх шүүмжлэлийг олонтаа хэлсэн аж.

Мөн өнгөрсөн долоо хоногт “Жудагт Монгол” холбооноос зохион байгуулсан жагсаалд УИХ-ын гишүүн Х.Баттулга оролцох үеэрээ УИХ-д дахин сонгож болохгүй гишүүдийн нэрийг зарлахдаа Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт нарын нэрийг нэр дурдсан. Энэ бүгдээ дотоод ярилцаж ойлголцох ёстой хэмээн үзэж өргөтгөсөн хуралдаан зарласан гэх мэдээлэл байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *