Categories
мэдээ улс-төр

АН-ын бүлэг сонгуулийн хуулийн төслийг хэлэлцэв

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хуралдаан өндөрлөсөн бөгөөд тус бүлэг мэдээлэл хийхгүй гэлээ. АН-ын бүлэгт УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар мэдээлэл хийжээ. Мөн Сонгуулийн тухай хуулийн төслийн талаар ярилцсан байна.

Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд бүлгийн даргынхаа өрөөнд хуралдсан юм. Мөн өнгөрсөн амралтын өдрүүдэд хоёр намын төвшинд Сонгуулийн хуультай холбоотойгоор таван асуудлаар зөвшилцөлд хүрчээ. Түүний нэг нь өнгөрсөн хугацаанд сөрөг хүчний зүгээс тавьж ирсэн саналын хуудсыг гараар давхар тоолох гэдэг асуудлыг шодож хяналтын тооллого хийлгэнэ гэж өөрчлөхөөр болсон аж. Сонгуулийн тогтолцоо одоогийн 48:28 хувилбараараа байх зэрэг тохиролцоонд хүрчээ. Тиймээс энэ асуудлаа бүлэг дахин ярьснаар хуралдаанаа өндөрлүүлсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *