Categories
мэдээ улс-төр

АН-ын бүлэг хуралдахгүй

УИХ дахь Ардчилсан намын бүлэг 10.00 цагт хуралдаж, Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийсэн шалгалт, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн. Гэвч тус бүлгийн хурал болохгүй нь. УИХ-ын гишүүн Л.Болд, Б.Наранхүү нар гадаад томилолттой, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Ж.Батзандан, Д.Эрдэнэбат нар орон нутагт ажиллаж байгаа, УИХ-ын гишүүн Д.Муратын ар гэрт ажил явдал гарсан тул чөлөө авчээ. Ийнхүү бүлгийн зургаан гишүүн чөлөө авсан тул Ардчилсан намын бүлгийн хурал цуцлагдсан байна.

Харин УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар энэ долоо хоногийн хэлэлцэх асуудлаар саналаа нэгтгэх аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *