Categories
мэдээ нийгэм

Амиа алдсан байлдагчийн хэргийг шалгаж байна

Дорнод аймгийн Халх гол суман дахь цэргийн салбар ангид алба хааж байсан хугацаат цэргийн албан хаагч Г энэ сарын 19 ний өдөр амиа алджээ. Хэргийн газарт Дорнод аймгийн хууль хяналтын байгууллага ажиллаж эхэлсэн байна. Байлдагч амь үрэгдсэн шалтгааныг тогтоосон шүүх эмнэлгийн эцсийн дүгнэлт, хариу гараагүй байна. Одоогийн байдлаар хохирогч Г-тэй хамт алба хааж байсан Хэнтий аймгийн харьяат байлдагч А нь өгсөн үүрэг даалгавар биелүүлсэнгүй гэх шалтгаанаар уг хугацаат цэргийн албан хаагчийн аймхайн тус газар цохисноор амь насаа алдсан байж болзошгүй гэсэн таамаг цэргийн салбарынханд байна. Уг хэрэг гарсантай холбогдуулан Хил хамгаалах ерөнхий газраас дээрх ангид иж бүрэн хяналт, шалгалтын бүлэг ажиллаж эхэлсэн хэмээн эх сурвалж мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *