Монголбанкны өнөөдрийн зарласан ханшаар нэг ам.доллар 2420 тэнцэж байгаа бол “Найман шарга” валют арилжааны төвд нэг ам.долларыг 2450 төгрөгөөр худалдан авч 2460 төгрөгөөр арилжиж байна. Харин арилжааны банкуудад ам.долларыг 2418-аас 2420 төгрөгөөр худалдан авч, 2420-оос 2456 төгрөгөөр арилжиж байна. Өнгөрсөн сарын 9-ний өдөр нэг ам.доллар 2260 төгрөгтэй тэнцэж байсан бол өнөөдөр 2460 төгрөгтэй тэнцэж байгаа нь 200 төгрөгөөр өсчээ.
Categories