Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилснаар, “2050” ТББ-ын зохион байгуулж буй “Монгол Туургатан-2050” өсвөрийн хөлбөмбөгчдийн аварга шалгаруулах тэмцээн МХБХ-ны ногоон талбайд амжилттай явагдаж, “Алтан Шонхор”-ын эзэд тодорлоо.
Тус тэмцээний хүрэл медалийн төлөө ОХУ-ын “Тува”-“Халимаг”-ийн багууд өрсөлдөж 1:3 харьцаагаар “Халимаг”-ийн баг хүрэл медалийн эзэд болсон. Харин аваргын алтан медалийн төлөө “Монгол-1”-“Монгол–2” багууд тоглож, үндсэн цагаар 1:1 харьцаатай тэнцсэн боловч, торгуулийн цохилтоор 4:3 харьцаагаар “Монгол-2” баг аваргын алтан медаль, “Алтан шонхор” цомын эзэд боллоо.
Д.САР