Categories
мэдээ нийгэм

“Алтан чагнуур”-ын эзнээр 10 эмч тодорлоо

Олон
улсын эмч нарын баярын өдрийн хүрээнд Эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх,
хүн ардын эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд үр бүтээлтэй ажилласан эмч нарт
“Алтан чагнуур”-ын шагнал гардууллаа. Энэ жил “Алтан чагнуур”-ыг
авахаар 40 гаруй эмч нэр дэвшсэнээс шилдэг 10 эмчийг тодруулжээ.

Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлэгийн нүдний их
эмч А.Күлиза л гэхэд гуравдугаар шатлалын эмнэлэгт хийдэг нүдний болор солих
хагалгааг аймагтаа амжилттай хийдэг. Их сургууль төгссөн цагаасаа хойш
аймгийнхаа эрүүл мэндийн салбарт тасралтгүй ажилласан түүний хөдөлмөрийг үнэлж
“Алтан чагнуур”-ын эзнээр тодруулсан байна.

Тэгвэл хуучнаар Нэгдүгээр амаржих газар буюу
“Нийслэл өргөө” амаржих газрын Эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх эмч
М.Энхтуяа эрүүл мэндийн салбарт 30 гаруй жил ажиллаж байгаа. Тэрээр сүүлийн 10
жилийн хугацаанд л гэхэд 11 мянга гаруй хүүхэд эх барьсан. Мөн эх хүүхдийн амь
нас эрсдэх магадлалтай 100 гаруй хүнд төрөлтийг амжилттай эх барьж авсан
байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *