Categories
мэдээ эдийн-засаг

​Алт, зэс, нүүрсний ханш өсч байна

Алтны ханш 0.2 хувиар дээшилж, олон улсын зах зээлд унци нь 1236.55 ам.долларт хүрээд байна. Харин WTI төрлийн газрын тосны ханш 0.4 хувиар буурч, 46.20 ам.доллартай тэнцэв. Мөн төмрийн хүдрийн ханш 4.5 хувиар өслөө. Тус түүхий эдийн ханш даваа гарагт 2.4 хувиар дээшилсэн юм. Дашрамд дурдахад зэсийн ханш 1.1 хувиар дээшилжээ.

Хятадын дотоодын зах зээлд энэ 7 хоногт нүүрсний үнэ бага зэрэг өсөлттэй байгаа юм. Өнгөрсөн сарын 15нд 140 орчим ам доллар байсан Австрали нүүрсний үнэ тонн нь 155-160 ам.долларын хооронд болж өсчээ. Шалтгаан нь Хятадын гангийн үйлдвэрлэл хэмжээгээрээ болон жилийн дүнгээрээ өсөлттэй байгаа аж

Урт хугацаандаа нүүрсний ханшийн төлөв төдийлөн сайнгүй хэвээр байна гэж Сити группийн шинжээчид үзэж байна. Эрэлт нийлүүлэлтийн суурь шинжтэй үзүүлэлтүүд тааруу байгаа нь үүний цаад шалтгаан гэнэ. Тодруулбал эрчим хүчний эх үүсвэрт сэргээгдэх эрчим хүчний нөлөө нэмэгдэж зардал нь буурахын хэрээр нүүрсний эрэлт багасах хандлагатай байна. Үүнээс гадна Хятадын Засгийн газрын нүүрсний салбартаа баримталж буй бодлого нийлүүлэлт талд хүчтэй нөлөөлөхөөр байгаа гэсэн таамаг голлож байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *