Categories
мэдээ

Альберт Эйнштейний амжилтын нууц болох хоёр цагийн дүрэм

Орчин цагт хүмүүс зүгээр суухыг ямар ч үр ашиггүй хэмээн дүгнэх нь бий. Гэвч суут эрдэмтэн Альберт Эйнштейний туршлага болон бусад судалгааны үр дүн нь үүний эсрэг гэнэ. Альберт Эйнштейний хувьд өөрийн бодолдоо аялаж, бясалгах нь түүнд алдартай онолуудаа бичихэд нь тусалдаг байсан гэдэг. Чарльз Дарвин ч мөн адил бодлын зам хэмээн нэрлэдэг оюун санаандаа бясалгах дасгалыг хийдэг байжээ. Амьдралыг тань өөрчлөх шидтэй энэхүү аргыг хэрхэн хэрэгжүүлж болохыг харцгаая.

Бодлоо захирах гэсний хэрэггүй

University of Adelaide-гийн Fiona Kerr “Өөрийн амьдралдаа сэтгэл хангалуун байгаа эсэх болон ирээдүйн төлөвлөгөөгөө бодож нягтлах цагийг өөртөө гаргаж байгаарай. Энэ нь таны цагийг гарздах бус таныг илүү үр бүтээмжтэй нэгэн болгох болно” хэмээжээ.

Өөртөө асуулт тавьж бай

Хүн өдөрт дунджаар 2 цагийг Facebook сүлжээнд зарцуулдаг гэсэн тоо баримт бий. Харин 2 цагийг аливаа зүйлсийн талаар бодолхийлж өнгөрүүлэх нь хэт удаан мэт санагдах нь бий шүү дээ. Хэрэв танд ч бас ингэж санагддаг бол та яг одоо бал цаас аваад “Би ямар зорилгодоо хүрч ямар зорилгодоо хүрээгүй байгаа вэ? Зорилгодоо хэрхэн хурдан хүрэх вэ? Зорилгодоо хүрэх урам зориг надад бий юу? эсвэл 6 сарын дараа гэхэд би хаана хүрэх вэ?” гэх мэт асуултуудыг өөртөө тавиад үзээрэй. Эдгээр асуултууд танд дээрх бодлоосоо салахад тус болох нь гарцаагүй.

Салхинд гарч байгалийн сайхныг мэдэр

Цэцэрлэгт хүрээлэнгээр ганцаар алхах нь бидэнд төдийлөн бодоод байдаггүй зүйлсийнхээ талаар бодолхийлэх боломжийг олгодог. Судалгаагаар байгалийн сайханд цагийг өнгөрүүлэх нь сэтгэцийн эрүүл мэндэд маш сайнаар нөлөөлөөд зогсохгүй, аливаа асуудлыг бүтээлчээр шийдвэрлэх боломжийг олгодог хэмээн нотолжээ.

Өөртөө зориулан захидал бичих

Захидал бичих нь нэг төрлийн сэтгэлзүйн эмчилгээ л гэсэн үг. Өөртөө зориулан захидал бичих нь танд өөрийн сэтгэл мэдрэмжийг сонсох, өөрийгөө чагнах гайхалтай нөхцлийг бүрдүүлдэг байна. Northwestern University-ийн судлаачдын хэлж буйгаар өөрийн бодлоо бичиж тэмдэглэх нь таныг цаг ямагт аливаа зүйлсийг хийх сэдлийг төрүүлдэг учраас алс ирээдүйд маш хэрэгцээтэй байдаг гэнэ.

7 хоногт хоёр цагийг оюун санааны бясалгал хийж өнгөрүүлэх

Алдартай эрдэмтэн судлаачид болон философич хүмүүсийн амжилтын нууцаас судлан хоёр цагийн дүрэм хэмээх дадлыг хэвшүүлсэн нь түүнд гайхалтай үр дүнгээ өгсөн гэнэ. Тэрээр 7 хоногт хоёр цагийг бодолхийлэн бясалгаж өнгөрүүлдэг бөгөөд энэ нь түүний оюун санааг цэгцэлж, маш бага хугацаанд маш үнэ цэнэтэй зүйлсийг ухаарч чаддаг хэмээжээ. Мэдээж энэхүү дадал нь хоёр цагийг цахим орчинд өнгөрүүлэхээс хавьгүй ихийг танд өгөх нь гарцаагүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *