Categories
гадаад мэдээ

“АЛИБАБА” компанийг үүсгэн байгуулагч Хятадын хамгийн баян хүнээр тодорчээ

Цахим худалдааны томоохон компани болох АЛИБАБА-г үүсгэн байгуулагч Жак Ма Хятадын хамгийн баян хүнээр тодорчээ. Форбс сэтгүүлийн мэдээлснээр түүний хөрөнгө 19.5 тэрбум ам доллараар үнэлэгджээ. Өнгөрөгч есдүгээр сард АЛИБАБА компаний хувьцаа борлуулатаараа тэргүүлж ноён Магийн хөрөнгө өнгөрсөн жилээсээ 2 дахин нэмэгдсэн байна.Тэрээр өмнө нь англи хэлний багш байсан бөгөөд 15 жилийн өмнөөс тус компанийг байгуулжээ. АЛИБАБА нь Хятадын цахим худалдааны салбарт тэргүүлэх байр суурийг эзэлсэн томоохон компани юм.

Форбс сэтгүүлээс гаргасан Хятадын тэрбумтнуудийн жагсаалтад Baidu-гийн захирал ноён Робин Ли 14.7 тэрбум ам долларын хөрөнгөөр хоёрт бичигдсэн. Харин гуравдугаарт Хятадын хамгийн том онлайн компани гэгддэг Tencent-ийн захирал Ма Хуатэнг оржээ. Тэрээр 14,4 тэрбум ам доллартай тэнцэх хөрөнгөтэй аж.

2013 онд БНХАУ-ын тэрбумтний тоо 168 байсан бол энэ жил 242 болж өссөн байна.

Б.Анужин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *