Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумд зургадугаар сарын 28-ний өдрийн 08:00 цагт малдаа явсан 16 настай хүү сураггүй алга болсон хэрэг гарсан. Хүүг сураггүй болсон гэх мэдээллийн дагуу тус аймгийн онцгой байдлын газрын алба хаагчид, иргэд хамтран эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна.
Ийн зургадугаар сарын 29-ний өдөр тус сумын Харганат багийн “Жижиг” нууранд хүүгийн унаж явсан морь нь үхсэн байсныг олжээ. Хүүг үргэлжлүүлэн эрэн хайж байсан ч харамсалтай нь өчигдөр /2018.07.02/ өдрийн 12:00 цагт унаж явсан морь нь үхсэн “Жижиг” нуураас гурван метрийн гүнээс цогцсыг олжээ.