Categories
мэдээ нийгэм

Алга болсон 16 настай охиныг эсэн мэнд олжээ

Малд яваад сураггүй болсон 16 настай охиныг гурван өдөр эрэн хайсны эцэст олсон талаарх таатай мэдээг Сэлэнгэ аймгийн онцгой байдлын хэлтсээс мэдээллээ. Сэлэнгэ аймгийн Орхон сумын Бэлэндалай багийн “Цацын-Энгэр” гэдэг газар 16 настай, эмэгтэй М гэх хүүхэд энэ сарын 7-ны өдөр 14:00 цагт малд яваад сураггүй болсон билээ. Энэ тухай дуудлага мэдээлэл тус өдрийнхөө 19:40 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирсэн бөгөөд түүнээс хойш эрлийн ажиллагаа гурван өдөр үргэлжилж, өчигдөр 16:30 цагт охиныг эсэн мэнд олж Цагдаагийн байгуулагт хүлээлгэн өгсөн байна.

Охиныг эрэн хайх ажиллагаанд тус аймгийн Онцгой байдлын газрын 11 албан хаагч, аймгийн Цагдаагийн газрын 17 албан хаагч, ар гэрийн хоёр иргэн, нийт 30 хүн, дөрвөн техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *