Categories
мэдээ спорт

Алексей Ловчев хүндийн өргөлтийн дэлхийн дээд амжилтыг давтлаа

Оросын тамирчин Алексей Ловчев эрэгтэйчүүдийн хүндийн өргөлтийн +105 кг-ын төрөлд дэлхийн рекордыг давтаж, хоёр дахь алтан медалийг хүртсэнээр “Дэлхийн хамгийн хүчтэй эрэгтэй” гэсэн цолыг хүртжээ. Ловчев хоёр дахь өргөлтөөсөө сүүлийн өргөлт хүртлээ жингээ 16кг-аар нэмсэн бөгөөд түүний бүх оролдлого амжилттай болж “цэвэр” гэсэн үнэлгээг авчээ. Тэрээр өмнө нь бэлтгэл хийх үедээ хэзээ ч 257 кг-аас дээш өргөж байгаагүй хэдий ч тэмцээний үеэр 264 кг-ийг өргөж, Иранын Хоссэйн Рэзазадэгийн тогтоосон дэлхийн рекордыг давтжээ. Дэлхийн амжилтыг давтсанаараа Оросынхоо шинэ рекордыг тогтоожээ.

26 настай Ловчев хэлэхдээ “Би өмнө нь энэ жинг өргөж үзээгүй байсан болохоор үүнийг боломжгүй гэж бодож байлаа. Сэтгэл их хөдөлж байна” хэмээжээ. Мөн “Энэ нь Орос орон бол хамгийн хүчирхэг орон гэдгийг харуулж байна. Би үүнийг эцэг эхийнхээ дэмжлэггүйгээр хэзээ ч хийж чадахгүй байсан. Аав маань миний дасгалжуулагч бөгөөд намайг анх хүндийг өргөлттэй танилцуулсан. Ээж маань 2012 онд өөд болсон. Иймээс би энэ амжилтаа ээждээ зориулж байна” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *