Цагдаагийн ерөнхий газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газраас “Саатуулах байрны өнөөгийн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээний талаар” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг ЦЕГ-ын хурлын танхимд зохион байгууллаа.
Уг нээлттэй хэлэлцүүлэгт ЦЕГ-ын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга туслах комиссар Д.Батжаргал, ОНАБХГ -ын дарга туслах комиссар Ж.Амгалан, Нийтийн хэв журам хамгаалах газрын Төлөвлөлт зохицуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Бат-Өлзий болон Нийслэлийн цагдаагийн газрын удирдлага, Дүүргүүдийн цагдаагийн хэлтсийн дарга нар, Нийтийн хэв журам хамгаалах газрын тасгийн дарга, Саатуулах байрны эмч зэрэг нэр бүхий 70 орчим алба хаагч оролцож өөрсдийн санал бодлыг солилцсон юм.
“Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хууль”-д 2013 оны долдугаар сарын 05-нд орсон нэмэлт өөрчлөлтөөр албадан эрүүлжүүлэх үйл ажиллагааг эрүүл мэндийн байгууллага хариуцан гүйцэтгэхээр заасан байдаг.
Мөн түүнчлэн Саатуулах байрны үйл ажиллагаанд хяналт тавих, хэрэгжүүлэх бодлого, арга зүй, үйл ажиллагааны стратеги, стандарт, дүрэм, журам, заавар, зөвлөмжийг боловсруулах, боловсронгуй болгох, биелэлтийг хангах чиг үүргийг Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газар хариуцан хэрэгжүүлэхээр Цагдаагийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.7.1. дэх хэсэгт хуульчилсан.
Харин Хууль зүйн сайдаас өгсөн хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлд:
Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн 5.1-д заасаныг үндэслэл болгон өөрийн үйлдлээ удирдан хянах чадваргүй болтлоо согтсон этгээдийг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгөх,
Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ зөрчил гаргасан этгээдийг албадан саатуулах чиг үүргийг гүйцэтгэхтэй холбогдуулан одоогийн ашиглаж байгаа эрүүлжүүлэх байрыг албадан саатуулах байрны зориулалтаар өөрчлөн зохион байгуулах, мөн баривчлах, албадан саатуулах төвийн байранд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ зөрчил гаргасан этгээдийг албадан саатуулж байх, саатуулагдсан этгээдэд хордлого тайлах, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх зорилгоор эрүүл мэндийн ажилтныг ажиллуулах, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмт хэрэгт сэжиглэгдсэн этгээдийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын харъяа цагдан хорих байранд Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн хүрээнд саадгүй хүлээн авахыг заасан байдаг.
Энэ хэлэлцүүлгийн хүрээнд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж зөрчил гаргасан иргэнийг албадан саатуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ 24 цаг дотор зөрчлийг шийдвэрлэх, согтуу хүмүүсийг эрүүл хүмүүстэй хамт байлгахгүй байх талаар арга хэмжээ авах, дүүргүүдийн саатуулах байрны ачаалалыг тэнцвэржүүлэх ажлыг зохион байгуулж цаашлаад саатуулах байрны үйл ажиллагааг хүний эрх, эрх чөлөөг дээдлэн олон улсын жижигт ойртуулах зэрэг олон чухал асуудлыг нээлттэй байдлаар хэлэлцсэн юм.
One reply on “Албадан саатуулах байрны талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа”
00022 vs control in shRNA compared to NC, respectively [url=https://fastpriligy.top/]priligy tablets over the counter[/url]