Онцгой байдлын алба хаагчид гол дагуу завьт болон хөдөлгөөнт эргүүлийн бүрэлдэхүүн өдөр бүр үүрэг гүйцэтгэж байна.
Баяр наадмын өдрүүдэд Аврах анги, Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төв, Баянзүрх, Багануур, Баянгол, Налайх, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн нийт 117 алба хаагч Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу амарч байсан 6576 иргэнд гол, усны ослоос урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэг зөвлөмжийг хүргэлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.