Categories
мэдээ нийгэм

Ахмадын баярын хурал боллоо

Жил болгоны аравдугаар сарын нэгний өдөр болдог ахмадын баярыг угтаж Нийслэлийн Засаг даргын тамгын газраас нийслэлийн ахмадын төлөөллийг хүлээн авлаа.

Өчигдөр Соёлын төв өргөөнд болсон ахмадын баярын хуралд НЗДТГ-аас ахмадууддаа баяр хүргэж, урлагийн тоглолт үзүүлж, шагнаж урамшуулав. Энэхүү хурлыг нээж, Нийслэлийн ахмадын хорооны дарга Ж.Энхтөр үг хэлсэн юм. Тэрбээр “Нийслэл хотынхоо хөгжил дэвшил, хойч үеийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө цуцалтгүй хөдөлмөрлөж ирсэн үе үеийн ахмадууддаа баярын мэнд хүргэж, эрүүл энх хамгийн сайн сайхныг хүсье” хэмээлээ. Энд ирсэн ахмад настан П.Болдтой цөөн хором ярилцлаа.

-Таньд ахмадын баярын мэнд хүргэе.

-За баярлалаа.

-Энэ арга хэмжээний талаар ямар сэтгэгдэлтэй байна?

-Манай нийслэлээс ахмадуудаа хүлээн авч, баяр хүргэж шагнадаг томоохон арга хэмжээ, баяртай байна.

-Та ямар ажил эрхэлдэг байсан бэ?

-Би инженер хүн. Улаанбаатар хотын олон барилгын зураг төслийн гаргаж бариулж байсан хүн.

-Удахгүй ахмадын баяр болно. Төр засгаас ахмадынхаа төлөө ямар ажил хийгээсэй гэж хүсдэг вэ?

-Ахмадууд бид чинь хоёр, гурван л юм хүсэж явдаг юм. Тэтгэвэр тэтгэмжийг нэмээсэй, амралт сувиллыг үнэгүй болгоосой, ахмадын эмнэлгийг байгуулаасай, орон сууцаар хангаасай гэсэн хэдэн асуудлыг үргэлж хүсдэг.

-За таньд баярлалаа.

Б.АМАРТҮВШИН



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *