Categories
мэдээ нийгэм

Ахмад настан өндрөөс үсэрч амиа алджээ

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, МУИС-ийн 2 дугаар байрны хойд талд байрлалтай 48 дугаар байр 13 давхраас тус байрны өргөтгөлийн 4 дүгээр давхарт хүн унасан тухай дуудлага 2020.11.03-ны өдрийн 12:37 цагт Онцгой байдлын албанд ирсэн байна.

Дуудлага мэдээллийн дагуу Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 4.5 км замыг туулан 12:54 цагт очиж иргэн Ю /73 настай, эрэгтэй/ 48 дугаар байрны 13 дугаар давхрын цонхоор үсэрч тус байрны 4 дүгээр давхрын өргөтгөл дээр унаж нас барсан байжээ.

Алба хаагчид 35 минут ажиллаж цогцсыг буулган тус дүүргийн цагдаагийн хэлтэст шилжүүлэн өгсөн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *