Бахрейн улсад засмал замын дугуйн ахмадын Азийн АШТ-нд эх орноо төлөөлөн оролцсон манай гурван дугуйчны хоёр нь медаль хүртэв.
45-49 насны ангилалд С.Түмэндэмбэрэл, 50-аас дээш насанд багийн ахлагч П.Баасандорж нар хүрэл медаль хүртлээ. Харин жуниор ангилалд уралдсан С.Аюуш-Очир дөрөвдүгээр байрт хурдалжээ. Ахмадын Азийн АШТ Бахрейн улсад анх удаа болж байгаа юм.