Categories
мэдээ нийгэм

Ах, дүү хоёр 424 сая төгрөг дээрэмдсэн байжээ

Өнгөрөгч амралтын өдөр Худалдаа хөгжлийн банкны Таван шар дахь салбар руу зэвсэгтэй хоёр этгээд дайрч 300 гаруй сая төгрөг авсан тухай мэдээлсэн билээ. Харин хэргийн эздийг Цагдаагийн ерөнхий газрынхан эрэн сурвалжилж, 24 цагийн дотор олсон бөгөөд ах дүү хоёр уг хэргийг үйлдсэн болохыг тогтоосон. Тэдний дээрэмдсэн мөнгөн дүнг эцэслэн тогтооход 424 сая төгрөг болжээ. Эх сурвалжийн мэдээлснээр хоёр этгээд мөнгөнийхөө 394 саяыг нь хэрэг үйлдэхдээ ашигласан автомашиндаа, харин үлдсэнийг нь ломбард дахь машинд нуусан байсныг илрүүлсэн байна. Ямартай ч цагдаагийн байгууллагынхны зүгээс гэмт этгээдийг баривчилж, дээрэмдсэн мөнгийг илрүүлэн Худалдаа хөгжлийн банканд бүрнээр нь тушаасан байна. Хэрэг хийсэн хоёр этгээдийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *