Өдрийн сонины архиваас………….
Бүр цайчихсан залхуу нь юу ч хийхгүй дээшээ харж хэвтэж байгаад аль хэдийнэ өлсөөд үхчихдэг юм болов уу. Бодит амьдрал дээр зүйр үгэнд дурдсан шиг тийм найгүй хөдөлгөөнгүй биеттэй ер тааралдаж байгаагүй юм байна.
Жинхэнэ ажилгүй шаар чинь ёстой борви бохисхийхгүй тонгочдог гэвэл та итгэх үү. Ажилгүй, чадваргүй хүнийг танихад их амархан. Тэрээр товчхондоо хүний нүдэнд ажилсаг мэт байхыг тун их хичээдэг ч их болхи л доо. Уулзаад зогсох тэрүүхэн хоромд зогсоо зайгүй юм ярингаа гутлаа зүлгээд л, дээл хүрэмнийхээ тоос хялгасыг гүвж үлээн нясалж ч байх шиг. Тэгснээ хумсаа аван, чимхүүр гарган сахлаа нямбай гэгч нь зулгаана. Ухасхийн хаалгаар гарснаа төдхөн буцаад ороод ирнэ. За нэг иймэрхүү маягтай дэмий юм хийгээд л гүйгээд байна. Тэр гуай ер зүгээр суухгүй юмаа. Хөөрхий зайлуул гэж бодогдтол чинь хөдөлдөг. Бас нэг сонирхолтой шинж тэмдэг нь гэвэл маш эртэч ба шөнө орой унтах ч бий. Энэ нь сайндаа ч биш ажилгүйчүүдийн ихэнх нь хулгайч байдаг байхгүй юу. Бусдыг ажлаа хийгээд ядраад унтаж амарч байх хойгуур юухан хээхэн ч хамаагүй дэл сул зүйлийг нь хусч орхидог.
Бүтээлч, гараас нь юм гардаг хүмүүс бол харин эсрэгээр дотроо элдвийг тунгаан бодсоор хэдэн цагаар ч хамаагүй сууж, хэвтэх тэвчээрийг үзүүлдэг.
Ж.ГАНГАА
2 replies on “Ажилгүй хүн завгүй DNN.mn”
Арматура диаметром 32 мм, изготовленная из стали марки А500С, является одним из самых востребованных видов металлопроката в строительстве. Она применяется при возведении фундаментов, армировании стен и перемычек. https://armatura32.ru
Pomegranate juice is LIKELY SAFE ffor most people when taken by mouth augmentin and strep 0 License, which allows others to remix, tweak, and build upon the work non- commercially, as long as the author is credited and the new creations are licensed under the identical terms