Хөдөлмөр эрхлэлтийн 2022 оны долдугаар сарын байдлаарх үзүүлэлтийг салбарын яамнаас нь өчигдөр танилцуулав.
Дурдсан хугацаанд бүртгэлтэй ажил хайгч иргэний тоо 22,010 байсан нь өмнөх оны мөн үеэс 2.5 хувь буурсныг илтгэжээ. Ажил хайгч иргэдийн 51 хувь нь эмэгтэй, 2.6 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна.
Харин ажлын байрны захиалга 26,406 иржээ. Эдгээрт 14,966 иргэн зуучлагдсан орсноор эрэлт хангасан хувь 56.7 хэмээн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас танилцуулсан юм.
Тухайлбал, боловсролын салбарт 1,531 ажлын байрны захиалга ирснээс 976 иргэн ажилд орсон бол уул уурхай, олборлолттой холбоотой ажлын байрны 3,526 захиалга байснаас 2,024 нь эзэнтэй болжээ. 2022 оны долдугаар сарын байдлаар хамгийн ажлын байрны захиалга өгсөн нь үйлчилгээний бусад үйл ажиллагааных бөгөөд эрэлт хангасан хувь нь 54 байна.