Categories
мэдээ нийгэм

Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 45.2 хувиар нэмэгджээ DNN.mn

 Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл өнгөрсөн онд урьдчилсан гүйцэтгэлээр 30.5 их наяд төгрөг болж, өмнөх оныхоос 9.5 (45.2 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдлээ.

Үүнд уул уурхайн олборлолт 7.2 (50.2 хувь) их наяд, боловсруулах үйлдвэрлэл 1.8 (37 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2023 онд урьдчилсан гүйцэтгэлээр 21.5 их наяд төгрөг болж, өмнөх оныхоос 7.2 (50.2 хувь) их наяд төгрөгөөр өсөхөд чулуун, хүрэн нүүрс олборлолт 5.7 (2.5 дахин) их наяд, металлын хүдэр олборлолт 864.6 (9 хувь) тэрбум, газрын тос олборлолт 530.4 (68.3 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн байна.

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт цайр, зэс, төмрийн хүдрийн баяжмал, хайлуур жонш, хүрэн нүүрс, газрын тос, баяжуулсан, чулуун нүүрс, мөнгө, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оныхоос 0.7 хувиас 3.9 дахин өсөж, харин цэвэршүүлээгүй алт, төмрийн хүдэр 23.4–30.4 хувиар буурсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс, шингэн сүү,самнасан ноолуур, янжуур тамхи, цемент, металл бэлдэц, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 9.6 хувиас 2.5 дахин өсөж, харин катодын зэс, гурил, цэвэр спирт, цагаан архи, ноолууран сүлжмэл эдлэл, шохой, нүүрсэн шахмал түлш зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 0.8– 30 хувиар буурсан аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *