Categories
мэдээ нийгэм

Аймгуудын наадмын түрүү бөхчүүд

Улсын баяр наадмын өдрүүдэд эхлэхтэй зэрэгцэн хэд хэдэн аймгийн баяр наадам өндөрлөсөн. Тэгвэл өнөө жилийн аймгуудын наадмаас хэд хэдэн аймгийн арслан төржээ.

Увс аймаг

Увс аймгийн Тэс сумын харъяат аймгийн харцага Н.Хүрэлсүх түрүүлж аймгийн арслан цол, Увс аймгийн Зүүнговь сумын харъяат аймгийн харцага Т.Хайдав үзүүрлэж аймгийн заан цол хүртсэн байна.

Өвөрхангай аймаг

Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат Их монголын хүчтэн дэвжээний бөх аймгийн залуу харцага Баянзулын Цэдэнсодном түрүүлж аймгийн арслан цол хүртжээ.

Говь-Алтай аймаг

Өнөө жил тус аймагт Халиун сумын харъяат аймгийн заан Д.Буянт түрүүлж Аймгийн арслан цол хүртсэн бол аймгийн харцага Д.Ганцоож үзүүрлэж Аймгийн заан цол хүртсэн байна.

Архангай аймаг

Өнөө цагийн хүчтэнүүдийн өлгий нутаг Архангай аймагт Хотонт сумын харъяат аймгийн заан Л.Жамбал түрүүлж аймгийн арслан боллоо. Түүний хувьд өнгөрсөн жил мөн нутгийнхаа наадамд сайн барилдаж үзүүрлэж байсан удаатай.

Хэнтий аймаг

Хэнтий аймгийн наадамд энэ жил 18 настай залуу хүү түрүүлжээ. Сүүлийн жилүүдэд жүдо бөхөөр хичээллэн олонд танигдаж эхлэж байгаа О.Цэцэнцэнгэл тус аймагт түрүүлж, залуу авъяастнуудын буухиаг үргэлжлүүлжээ.

Мөн Ховд аймгийн баяр наадамд н.Адъяа, Дархан-Уул аймагт С.Очирбат, Сүхбаатар аймагт н.Зоригтбаатар нарын залуус түрүүлж шинээр аймгийн арслан цол хүртсэн мэдээтэй байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *