Categories
мэдээ спорт

Аймгийн арслан О.Хангай түрүүллээ

Монгол Улсад Нисэх хүчин үүсч хөгжсөний 92, Иргэний нисэхийн ерөнхий газрын 60 жилийн ойн нэрэмжит Монгол Улсын аварга цолтонд хүндэтгэл үзүүлэх уламжлалт барилдаан Төв цэнгэлдэх хүрээлэнд боллоо.

Тус барилдаанд гурван аварга, дөрвөн арслан, мөн тооны гарьд цолтноор манлайлуулсан хүчит 256 бөх эр бяраараа өрсөлдсөн юм.

Барилдааны түрүү бөхөөр Ховд аймгийн Буянт сумын харъяат “Ховд” дэвжээ “Од” группийн бөх аймгийн арслан О.Хангай тодорлоо. Тэрээр аварга болон арслан цолтой бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх дараалсан хоёр том барилдаанд түрүүлж байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *