Categories
мэдээ спорт

Аймаг, цэргийн цолтой бөхчүүдийг Н.Золбоо магнайлна

Монгол түмэн зуны дэлгэр цагт дэнж хотойтол сайхан нааддаг уламжлалтай. Энэ жилийн наадам тун сайхан болж байна. Одоогоор 20 аймаг, хоёр дүүрэг баяр наадмаа хийгээд буй. Эндээс нийт 18 аймгийн арслан мэндэлсэн юм. Мөн аймгийн хурц арслан дөрөв төржээ.

Одоогоор аймаг, цэргийн цолтой бөхчүүдийг Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат аймгийн хурц арслан Нацагсүрэнгийн Золбоо магнайлан барилдахаар болов. Түүний хувьд энэ жил улсын цолд нэрлэгдэж байсан Улсын баяр наадмаар дөрвийн даваанд үзүүр бөх улсын гарьд Ө.Бат-Оршихтой оноолт таарч өвдөг шороодсон. Харин аймгийнхаа баяр наадмаар тун сайн барилдаж найм даван, гурав дахь түрүүгээ хүртжээ. Одоо ид бариладж байгаа аймаг хурц арслангуудын дунд аймагт гурав түрүүлсэн бөх байхгүй.

Харин барууны магнайд Говь-Алтай аймгийн Бугат сумын уугуул аймгийн хурц арслан Ц.Бямба-Очир гарна. Түүний хувьд энэ жил Налайх дүүргийнхээ наадамд үзүүрлэж, чимэг нэмснээр эрэмбээ дээшлүүлсэн юм.

Өнгөрсөн жил зүүний магнайд гарч байсан Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат аймгийн хурц арслан Б.Номиндалай, энэ хоёр бөхийн араас эрэмбэлэгдэх юм.

Энэ жил Өмнөговь аймгийн баяр наадамд түрүүлж, аймгийн хурц арслан цол хүртсэн Ш.Дарханбат, дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн байна.

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат аймгийн арслан Д.Дэлгэрбат аймгийнхаа наадамд түрүүлж, хурц чимэг хүртсэн.

Мөн Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын харьяат аймгийн арслан У.Береке нутгийнхаа наадмыг өнгөлж, хурц чимэг авчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *