Categories
амьдралын-өнгө мэдээ

Айлын хашаанд 1012 боодол өвс шатаж байсныг унтраажээ

Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газарт өнөөдөр өглөөний 06:42 цагт Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт гал гарч байгаа тухай дуудлага иржээ.

Дуудлагын дагуу Онцгой байдлын алба хаагчид гал гарсан газарт ирэхэд айлын хашаанд хураалттай байсан 1012 боодол өвс шатаж байжээ. Тус хашаа нь “НИК Петровис” компанийн шатахууны агуулахын хажууд байрласан аж.

Гал сөнөөгчид шуурхай арга хэмжээ авч, 5 цаг гаруй ажиллаж галын тархалтыг зогсоосон байна. Уг ажилд 17 алба хаагч 3 нэгж техникээр үүрэг гүйцэтгэж байгаа.

Гал гарсан шалтгааныг тогтоохоор Цагдаагийн байгууллагын алба хаагчид ажиллаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *